Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
5 сарын 9. 20:430

Дампуурал зарлаад байсан криптовалют арилжааны FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ.

Ингэснээр тэд АНУ-ын дампуурал зарласан компаниудын хэргийг шийдвэрлэх ажлын түүхэнд тун ховор үзүүлэлтийг үзүүлсэн байна. Учир нь дампуурал зарласан компани ийн сэргэх нь туйлын ховор үзэгдэл юм.

Биржийн зүгээс мэдээлснээр тэд өөрсдийн нэр дээрх бүх хөрөнгийг зарсан хойно тэд нийт 16.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болох бөгөөд үүнээс 11 тэрбум ам.доллар орчим хөрөнгө 2 сая гаруй хэрэглэгчийнх нь хохирлыг барагдуулахад зориулагдах бол үлдсэн хөрөнгөөр тэд зээлээ төлж барагдуулах боломжтой ажээ.

Үйл явдлын хүрээнд биржийн гүйцэтгэх захирал Жон Рэйн хэлснээр энэхүү үйл явдал нь ямар ч төрлийн дампуурлын хувьд үнэхээр итгэхийн аргагүй үр дүн гэжээ.

Биржийн хувьд дампуурлаа зарласан хойно зээлээ төлж барагдуулах чадамжтай болсноор мөн түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болж байгаа нь дийлэнх нөхцөлд зээл олгогчид дампуурал зарласан зээлдэгчээс хэдхэн зоос л буцааж авдаг байна.

Тэдний энэхүү тэмдэглэлт сэргэлтэд нөлөөлсөн гол хүчин зүйлийг хэвлэлийнхэн криптовалют хэмээн тайлбарлаж буй бөгөөд гол нөлөө үзүүлэгч нь SOLANA криптовалют байсан гэнэ.


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44