“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
5 сарын 9. 19:050

Европын Конференцийн лигийн тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолтод Италийн “Фиорентина” ба Бельгийн “Брюгге” багууд тэнцсэнээр италичууд Европын цомын гурав дахь том тэмцээний финалын тоглолтод шалгаран үлдлээ.

Лхагва гарагт Брюгге хотод болсон тоглолт 1:1 харьцаагаар дууссан бөгөөд талбайн эзэн багийн Ханс Ванакен 20 дахь минутанд гоол оруулсан бол зочин багийн хөлбөмбөгчин Лукас Бельтран торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэжээ. Тоглолтын нэмэлт цагт Бельгийн багийн тоглогч Денис Одои хоёр дахь удаагаа шар карт авснаар талбайгаас хөөгдсөн байна.

Хоёр багийн эхний тоглолт энэ сарын 2-ны өдөр болж, 3:2 харьцаагаар Италийн баг хожжээ.

Хагас шигшээгийн хоёр дахь тоглолтод Грекийн “Олимпиакос”, Английн “Астон Вилла” багууд учраа таарч, эхний тоглолтод грекчүүд 4:2 харьцаагаар ялалт байгуулсан бол өнөөдөр хариу тоглолт болно.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй Конференцийн лигийн тэмцээний финалын тоглолт энэ сарын 29-ний өдөр Афин хотод болох бөгөөд “Фиорентина” баг хоёр жил дараалан аваргын төлөө өрсөлдөх гэж байна. Өмнөх тэмцээний шувтаргын тоглолтод италичууд Английн “Уэст Хэм” багт 1:2 харьцаагаар хожигдсон юм.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44
Менежментийн хямралтай тулгараад удаж буй Toshiba компани 4000 ажилтнаа цомхотгохоор болжээ
02024-5-20 8:19
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22