Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
5 сарын 9. 18:530

Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын сүрт жагсаал ёслол төгөлдөр болж өнгөрлөө. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн мэдэгдсэнээр, тус парадад 9 мянга гаруй цэргийн албан хаагч, 75 нэгж цэргийн техник болон нисэх онгоцууд оролцжээ.

Уламжлал ёсоор Аугаа их Эх орны дайнд оролцсон ахмад дайчид Ялалтын парадыг үзэхээр Улаан талбайд уригдан иржээ.

Парад эхлэхийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ялалтын баярын үйл ажиллагаанд уригдан ирсэн гадаад улсуудын төрийн тэргүүн нарыг Кремлийн ордны Сүлдэт танхимд угтан авлаа. Ялалтын 79 жилийн ойн баярт оролцохоор хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Беларусь, Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистан болон Гвиней-Бисау, Куба, Лаосын төрийн тэргүүн нар Москва хотноо хүрэлцэн иржээ.

Путин: День Победы – священный и самый главный праздник России - Лента  новостей Севастополя

Парадыг нээж Ерөнхийлөгч В.Путин үг хэлэхдээ “Бид бүгдээрээ эцэг, өвөг эцэг, элэнц өвөг дээдсийнхээ дурсгалыг алдаршуулан хүндэтгэж байна. Тэд эх нутгаа хамгаалж, нацизмыг бутниргэж, Европын ард түмнүүдийг чөлөөлсний зэрэгцээ хөдөлмөрч баатарлаг үйлс бүтээснийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, Дэлхийн II дайны талаарх үнэн баримт нь барууныхны колонийн бодлогод саад учруулж байгаа учраас тэд үнэнийг гажуудуулах гэж оролдож байгааг дурдаад, өш хонзон авах бодлого буюу реваншизм бол шинээр хямрал мөргөлдөөнүүдийг өдөөхөд чиглэсэн барууны элитүүдийн бодлогын нэгэн хэсэг мөн гэдгийг тэмдэглэн хэллээ.

Оросын нисэх хүчний өндөр зэрэглэлийн "Русские витязи", “Стрижи” багуудын нисгэгчид Су-30СМ, МиГ-29 сөнөөгч онгоцууд ба МиГ-29 дайрагч онгоцуудаар Улаан талбай дээгүүр нисэн өнгөрөхдөө уран жолоодлогын үзүүлбэр үзүүлэв.

Мөн цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй цэрэг дайчид Улаан талбайн Ялалтын парадад анх удаагаа оролцлоо.

Парад дууссаны дараа Ерөнхийлөгч В.Путин Ялалтын баярт уригдан ирсэн гадаад улсуудын төрийн тэргүүн нарын хамтаар Улаан талбай дундуур алхсаар Александрын цэцэрлэгт очиж, Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөлөө.

Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44
Менежментийн хямралтай тулгараад удаж буй Toshiba компани 4000 ажилтнаа цомхотгохоор болжээ
02024-5-20 8:19
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01