Холливудын жүжигчин Ди Каприо шинэ технологиор мах үйлдвэрлэгч стартапуудад хөрөнгө орууллаа
2021, 9 сарын 23. 23:010

Холливудын жүжигчин, цаг уурын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч Леонардо Ди Каприо лабораторид мах боловсруулж ургуулдаг хоёр стартап компанид хөрөнгө оруулалт хийжээ.

AFP агентлаг орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, Ди Каприо мах орлуулагч үйлдвэрлэх зах зээлд шинээр гарч ирж буй Аleph Farms болон Моsa Meat компанийн хувьцааг худалдаж авсан байна. Гэвч хөрөнгө оруулалтын хэмжээ одоогоор тодорхой бус байгаа аж. Aleph Farms компани нь Израиль улсад үйл ажиллагаа явуулдаг бол Mosa Meat нь Голландад байрладаг ажээ. Мөн тэрээр эдгээр компаниудад зөвлөхөөр ажиллах гэнэ.

Тэрээр "Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол хүмүүс бид хооллох хэв маягаа өөрчлөх явдал юм.” гээд “Aleph Farms болон Mosa Meat компаниуд нь уламжлалт үхрийн махны үйлдвэрлэлийн тулгамдсан асуудалд гарц хайн энэ салбарын хэрэгцээг хангах шинэ арга замыг санал болгож байгаа юм.” гэжээ.

Ди Каприо өмнө нь ургамлын гаралтай орц найрлагатай бургер, хиам гэх мэт мах орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг Beyond Meat компанид мөн хөрөнгө оруулж байжээ.

Aleph Farms компани нь амьд үхрээс тусгаарласан генийн инженерчлэлгүй эсээс нь стейк ургуулдаг бол Mosa Meat компани нь 2013 онд үхрийн эсийг өсгөсөн булчингийн эдээс үхрийн мах ургуулан түүгээрээ гамбургерын мах үйлдвэрлэн танилцуулж байсан юм.

Хэдийгээр ургамлын гаралтай мах хүмүүсийн хэрэглээнд нэвтрээд байгаа боловч лабораторит ургуулсан мах нь одоогоор хэрэглэгчдийн гар дээр очих үйл явц нь дөнгөж эхний шатандаа яваа юм. Мөн энэхүү эсээс ургуулж гаргаж авдаг махны өртөг нэлээд өндөр байгаа ба одоогоор зөвхөн Сингапур улс л энэ төрлийн махыг худалдаалахыг зөвшөөрсөн аж.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35