Модерна компанийн CEO: Цар тахал нэг жилийн дотор дуусна хэмээн таамаглаж байна
2021, 9 сарын 24. 20:460

Ковид-19 өвчний эсрэг вакцин бүтээгч Moderna компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансел энэ өвчин нэг жилийн дотор дуусна хэмээн таамаглаж байна гэв.

Орон нутгийн цагаар 23-ны өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, Модерна компанийн гүйцэтгэх захирал Бансел Швейцарийн өдөр тутмын тэргүүлэгч Neuer Zürcher Zeitung (NZZ) сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ийнхүү үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрээр хэлэхдээ "Өнгөрсөн зургаан сарын хугацаанд салбарын хэмжээнд вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр анхаарсны үр дүнд ирэх оны дунд үе гэхэд дэлхийн бүх хүн амыг вакцинжуулах хангалттай нөөцтэй болно." гээд “Нэмэлт тун вакцин шаардлагатай зорилтот бүлгийнхэнд ч хангалттай хүрэлцэх вакциныг нөөцлөх боломжтой болно.” гэжээ.

Мөн тэрээр бага насны хүүхдүүдийг ч тун удахгүй вакцинд хамруулах боломжтой болно гэв.

Түүнчлэн "Дельта хувилбар халдварлах чадвар маш өндөр тул вакцинд хамрагдаагүй хүмүүст байгалийн жамаараа дархлаа тогтон уг өвчин энгийн ханиад шиг болно.” гэж онцолжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Танд вакциндаа хамрагдан өвлийг ажрахгүй давах нэг сонголт байгаа бол вакцинд хамрагдалгүй Ковид-19 өвчнөөр халдварлан эмнэлэгт хэвтэх бас нэг сонголт байна.” гэж нэмж хэлэв.

Тэгвэл ирэх оны хоёрдугаар хагаст бид хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой болно гэсэн үг үү? гэж асуухад Бансел "Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад нэг жилийн дотор тэгэх боломжтой гэж тооцоолж байна.” гэж хариулжээ. Мөн 1-3 жил тутамд бид нэмэлт тун вакцин хийлгэх шаардлагатай болно гэж тэрээр онцлов.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35