Эквадор: Шоронгийн бүлэглэлүүдийн өдүүлсэн мөргөлдөөний улмаас 35 хүн амиа алджээ
2021, 9 сарын 30. 0:100

Эквадорын шоронд гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн хооронд болсон цуст мөргөлдөөний улмаас 35 хүн амиа алдаж, 48 хүн шархаджээ.

Орон нутгийн цагаар 28-ны өглөө Эквадорын баруун хэсэгт орших Гуаякил хотын шоронд буу, тэсрэх бодис, хүйтэн зэвсэг бүхий үймээн дэгдэснийг хууль сахиулагчид таван цагийн дотор хяналтандаа авч чадсан хэмээн албаны хүмүүс мэдээлэв.

Амь үрэгдсэн хүмүүсийн тавынх нь толгой тасарсан байдалтай байсан бол үлдсэн нь буу болон тэсрэх бөмбөгт өртөн амь насаа алджээ. Тус мөргөлдөөн нь хар тамхины бүлэглэлүүдийн хооронд үүссэн маргаанаас болсон хэмээн таамаглаж буй аж.

Тус улсад өнгөрсөн хоёрдугаар сард дөрвөн шоронд нэгэн зэрэг бослого гарч 79 хүн амиа алдаж байсан бол долдугаар сард мөн хоёр шоронд гарсан үймээн 27 хүний ​​аминд хүрсэн юм. Долдугаар сарын үймээний дараа Ерөнхийлөгч Гильермо Лассо засан хүмүүжүүлэх байранд дэг журам тогтоохын тулд онц байдал зарлаж байв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56