Баруун Европын ноён оргил Мон Блан уулын албан ёсны өндөр 4 жилийн дотор 1 м-ээр буурчээ
2021, 9 сарын 30. 1:190

Баруун Европын ноён оргил болох Мон Блан уулын албан ёсны өндөр сүүлийн дөрвөн жил орчмын хугацаанд 1 метрээр намсчээ.

Францын судлаачдын энэ сарын дундуур хэмжсэн Мон Блан уулын өндөр 4,807.81 м байсан бөгөөд энэ нь хамгийн сүүлд 2017 онд хэмжсэн 4,808.72 м-ээс багассан байна гэж Францын Infort радио орон нутгийн цагаар 29-ний өдөр мэдээлэв.

Мэргэжилтнүүд өнгөрөгч 16-18-ны өдрүүдэд Мон Блан ууланд авирч, хиймэл дагуулын антены тусламжтайгаар тус бүр 2 цагийн турш оргилын өндрийг хэмжжээ. 4792 м-ийн өндөрт орших Мон Бланы хамгийн өндөр оргил хийгээд түүнийг бүрхсэн мөсөн давхаргын нийлбэрээр уг хэмжээс гарсан бөгөөд алдааны хязгаар нь 10 см ажээ.

Франц, Италийн хооронд орших тус уулын өндөр нь 2007 онд 4.810.90м байсан бөгөөд жил бүр дунджаар 10см-ээр буурч буй тооцоо гарчээ.

29-ний өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэргэжилтнүүд Мон Блан уулын өндөр буурч байгааг шууд дэлхийн дулааралтай холбохоос зайлсхийж, болгоомжлонгуй ханджээ. “Энэхүү үзэгдэлд илүү нухацтайгаар тайлбар хийх хүмүүс нь бидний цуглуулсан өгөгдлийг судлах цаг уур судлаачид, мөстлөг судлаачид болон бусад эрдэмтэд юм” хэмээн тэд хэлэв. Мэргэжилтнүүд 2001 оноос хойш тус уулын албан ёсны өндөрийг хоёр жилд нэг удаа хэмжиж иржээ. Гэсэн хэдий ч 2019 онд өндөр нь онцгой бага буюу 4806.03 метр байсан тул энэ талаар мэдээлээгүй байна гэж Франс-Пресс агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35