2024/03/11: Тойм мэдээ
3 сарын 12. 10:200

“Оскар-2024” шагнал гардуулах ёслолын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох "Оскар"-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын алдарт “Dolby” театрт гуравдугаар сарын 10-ны ням гарагт буюу өнөөдөр болж, шилдгүүдээ тодруулах гэж байна.

Ж.Байдены сонгуулийн штаб 24 цагийн дотор 10 сая доллар цуглуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс орныхоо байдлын талаар Конгресст үг хэлсний дараа 24 цагийн дотор 10 сая доллар цуглуулсан гэж түүний сонгуулийн штаб ням гарагт мэдэгджээ.

"Формула-1"-ийн Саудын Арабын Гран-прид М.Ферстаппен түрүүллээ

“Формула 1” уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь гараа буюу Саудын Арабын Гран-прид "Ред Булл" багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен түрүүллээ.

Ирландад гэр бүл дэх эмэгтэй хүний ​​үүргийг халах талаар санал хураалт явуулжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Ирландад гэрлэлт болон "гэр бүл дэх эмэгтэй хүний үүргийн" тухай Үндсэн хуулийн заалтуудыг өөрчлөх асуудлаар бүх нийтийн хоёр санал асуулга явуулжээ.

Өмнөд Хятадын тэнгисээс газрын тос, байгалийн хийн шинэ орд илрүүлжээ

Өмнөд Хятадын тэнгисээс 102 сая тонн газрын тостой тэнцэхүйц нөөцтэй газрын тос, байгалийн хийн шинэ орд илрүүлсэн тухай Хятадын үндэсний оффшор газрын тосны корпорац (CNOOC) мэдээлжээ.

Тэйлор Свифтийн тоглолт Сингапурын эдийн засгийг өсгөнө

Эдийн засагчид Сингапурын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалыг ахиулжээ. Ийнхүү ахиулсныг Америкийн дуучин Тэйлор Свифт “The Eras Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Сингапурт хэд хэдэн тоглолт хийж байгаатай холбон тайлбарлаж байна.

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

“Оскар-2024” наадмын анхны шагнал болох “Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг Америкийн жүжигчин Да’Вайн Жой Рэндольф “The Holdovers” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн бол “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Роберт Дауни /Oppenheimer/ шалгарснаар анхны “Оскар”-ын цомоо өргөлөө.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг ирландчууд дэмжсэнгүй

Ирландчууд жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх, гэр бүлийн тухай ойлголтыг өргөжүүлэх талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжээгүй байна. Бүх нийтийн санал хураалтад оролцсон иргэдийн 74 орчим хувь нь эдгээр нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцжээ.

Төмөр хочит Майк Тайсон YouTuber, тулаанч Жэйк Полтой хүч үзнэ

Төмөр хочит Майк Тайсоны хувьд хамгийн сүүлд 2005 онд мэргэжлийн тулаанд оролцож байсан бөгөөд түүхэн дэх хамгийн шилдэг боксчноор нэрлэгддэг юм.

Энэтхэг улс Европын дөрвөн оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулжээ

Европын чөлөөт худалдааны холбоотой /EFTA/ хийсэн гэрээний дагуу Энэтхэгт 100 тэрбум долларын /77.8 тэрбум фунт стерлинг/ хөрөнгө оруулнна гэж тус улсын Худалдааны сайд мэдэгджээ. EFTA нь Норвег, Швейцар, Исланд, Лихтенштайн улсуудаас бүрддэг.

Америкийн цэргийн онгоц боомт барихаар Газыг зорьжээ

“General Frank S Besson” нэртэй хөлөг Виржиниа муж улс дахь цэргийн баазаас бямба гарагт хөдөлсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Газад тусламжийг далайгаар хүргэхийн тулд хөвөгч боомт барина гэж өмнө нь мэдэгдсэн юм.

Дэлхийн хүн амын тал хувь нь 70-аас дээш насны удирдагчтай

Wall Street Journal сонин саяхан “Дэлхийн удирдагчдын дунд 70 эргэм насныхан “моодонд” оржээ” гэх нийтлэлийг бичжээ.

Mercedes-Benz, BMW хамтарсан компаниа Хятадад бүртгүүлжээ

“Mercedes-Benz Group China Ltd.”, “BMW Brilliance Automotive Ltd.” компаниудын байгуулсан шинэ хамтарсан компанийг Хятадын нийслэл Бээжингийн Чаоян дүүрэгт бүртгэсэн тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ.

Ажил хаясан дадлагажигч эмч нарын эрхийг түдгэлзүүлэх мэдэгдлийг илгээжээ

Анагаахын оюутнуудын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж, ажилдаа эргэн орох захирамжийг үл тоомсорлосон 5 мянга орчим дадлагажигч эмчид эмчлэх эрхийг нь түдгэлзүүлэх мэдэгдлийг илгээсэн тухай Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдэгдэв.

SIPRI: Европын зэвсгийн импорт нэмэгдэж, Оросын зэвсгийн экспорт буурч байна

Украинд эхлүүлсэн Оросын дайн дэлхийн зэвсгийн худалдаанд ихээхэн нөлөөлж байгааг дэлхийн тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэнгийн (SIPRI) жил тутмын тайлан харууллаа.

Биткоины ханш 71,000 ам.долларыг давлаа

Даваа гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэлгээ анх удаагаа 71,000 ам.долларыг давжээ. Улмаар даваа гарагийн 18:20 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 71,797.78 ам.доллар байна.

Индонезийн Батик Эйр авиакомпанийн хоёр нисгэгч хоёул нислэгийн үеэр унтсан хэргийг шалгаж байна

Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ы өдөр Индонезийн Батик Эйр авиакомпанийн Сулавесигээс Жакарта хотыг чиглэсэн нислэгт хоёр нисгэгч хоёул унтсан хэрэг гарчээ. BBC сувгаас мэдээлснээр нисгэгчид нийт 28 минутын турш унтсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47