2024/02/16: Тойм мэдээ
2 сарын 17. 10:000

Microsoft компани 3.3 тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай дата төвийг Германд байгуулна

Орон нутнийн цагаар 15-ны өдөр гадаадын томоохон мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Мicrosoft компанийн дэд захирал Брэд Смит Берлин хотноо Германы канцлер Олаф Шольцтой уулзах үеэрээ энэхүү төлөвлөгөөнийхөө талаар зарласан болохыг онцолжээ.

Тоyota компани зах зээлийн үнэлгээгээрээ Samsung Electronics-ийг ардаа орхин, Азидаа хоёрдугаарт бичигдэх болжээ

Nihon Keizai Shimbun сонины мэдээлснээр, Японы Тоyota Motors компанийн зах зээлийн үнэлгээ сүүлийн долоон жил хагасын хугацаанд анх удаа Samsung Electronics-ийг давж, Азийн хөрөнгийн зах зээл дэх компаниуд дунд хоёрдугаарт жагсжээ.

В.Зеленский аюулгүй байдлын гэрээг Герман, Францтай байгуулна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Герман, Франц улсуудад айлчлах үеэр аюулгүй байдлын тухай хоёр талын гэрээнд гарын үсэг зурна гэж хоёр улсын Засгийн газар пүрэв гарагт мэдэгджээ.

Дэлхийн дундаж температур нэгдүгээр сард түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

Өнгөрсөн сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан нэгдүгээр сар болсноор 2023 оны зургаадугаар сараас хойш есөн сар дараалан түүхэн дээд үзүүлэлт бүртгэгдлээ гэж АНУ-ын Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газраас /NOAA/ мэдэгджээ.

Ургамлын генийг засварлах шинэ аргыг боловсруулжээ

Ургамлын генийг засварлаж, ген өөрчлөгдөх явцыг хэд дахин хурдасгадаг шинэ аргыг Хятадын эрдэмтэд нээжээ.

“Nova-C” буугч модулийг Сар луу хөөргөлөө

Америкийн “SpaceX” компани “Intuitive Machines” компанид үйлдвэрлэсэн “Nova-C” буугч төхөөрөмж болон бусад ачааг Сар луу хүргэхээр “Falcon-9” пуужинг хөөргөлөө.

Венесуэл дэх НҮБ-ын ажилтнуудыг нутаг буцаана

Цэргийн нэрт шинжээчийг баривчилсныг, засгийн газрын зүгээс сөрөг хүчний зүтгэлтнүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авч байгааг шүүмжилсэн НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн газрын ажилтнуудыг нутаг буцахыг Венесуэлийн тал шаарджээ.

OpenAI компани Sora хэмээх бичвэрийг дүрс бичлэгт хөрвүүлэгч технологийг танилцууллаа

ChatGPT хиймэл оюун ухаан бүхий чатботыг зохион бүтээсэн "OpenAI" компани бичвэрийг дүрс бичлэг болгон хөрвүүлдэг Sora гэх загвараа танилцуулжээ.

Хиймэл дагуул устгах зэвсгийн асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийхийг Ж.Байден үүрэг болгов

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тойрог замд байгаа хиймэл дагуулуудыг устгах системтэй холбоотой асуудлаар Оростой шууд яриа хэлэлцээ хийхийг үүрэг болгожээ. Энэ тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мэдээллээ.

Ж.Безос хувьцаагаа дахин заржээ

Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос сүүлийн өдрүүдэд компанийнхаа 2.03 тэрбум долларын хувьцаагаа худалдсанаар энэ сар гарсаар нийт 6 тэрбум гаруй ам.долларын хувьцаа зарлаа.

Ю.Клинсманн Өмнөд Солонгосын шигшээгийн дасгалжуулагчаас чөлөөлөгджээ

Германы нэрт хөлбөмбөгчин Юрген Клинсманыг Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн байна. Саяхан болж өнгөрсөн Азийн цомын тэмцээнд тус улсын хөлбөмбөгчид финалд шалгарч чадаагүй нь ийм шийдвэр гаргах үндэслэл болсон тухай Ёнхап агентлаг мэдээллээ.

Гэрлийг 10 мянга дахин удаашруулжээ

Хятадын Гуанши их сургууль болон Шинжлэх ухааны академийн судлаачид тооцооллын техник, шилэн кабелийг хөгжүүлэхэд тус дөхөм болох аргыг нээжээ.

Японоос анх удаа тайраннозавридын эрүүний чулуужсан яс олджээ

Японы баруун өмнөд нутгаас цэрдийн галавын сүүл үед хамаарах 74 сая жилийн настай газрын давхаргаас тайранозаврид үлэг гүрвэлийн доод эрүүний чулуужсан яс олдсон талаар орон нутгийн музейнүүд пүрэв гарагт мэдэгдлээ. Энэ нь тус улсаас олдсон анхны ийм олдвор болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47