2023/10/04: Тойм мэдээ
2023, 10 сарын 6. 16:350

НАСА 2040 он гэхэд саран дээр барилга байгууламж барих төслийг эхлүүлжээ

НАСА 2040 он гэхэд саран дээр суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр зөвхөн сансрын нисгэгчид төдийгүй энгийн хүмүүс ч тэнд тодорхой хугацаагаар амьдрах боломж бүрдэх болно гэжээ.

Япон: АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгч Мicron компанид 192 тэрбум иенийн татаас олгоно

Татаасын 167 тэрбум иенийг барилга байгууламжийн хөрөнгө оруулалтад, үлдсэн 25 тэрбум иенийг судалгаа, хөгжүүлэлтийн зардалд зарцуулах аж.

United Airlines нийт 110 ширхэг Эйрбус болон Боинг агаарын хөлөг захиалжээ

Ройтерс агентлагаас мэдээлснээр United Airlines Боинг 787-9 загварын хөлгөөс нийт 50 ширхгийг захиалсан бөгөөд захиалгаа 2028-2031 оны хооронд хүлээн авах болсон байна. Харин үлдсэн агаарын хөлгийн хувьд Эйрбус А321 загварын агаарын хөлөг байх ба уг захиалгыг тэд 2028-2030 оны хооронд хүлээн авах ажээ.

GM, Ford компаниуд дахин нийт 500 орчим ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ

Үйл явдлын хүрээнд General Motors компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлснээр, “Бид үүнийг удаа дараа хэлсэн. Ажил хаялт зарласнаар хэн ч хождоггүй. Энэ арга хэмжээ бол уг баримтын нотолгоо юм. Бидний зүгээс үйлдвэрчний эвлэлтэй аль болох түргэн хугацаанд хэлэлцээрт хүрэхийн тулд найдвар тээн зөвшилцөх болно” гэсэн юм.

АНУ сансрын хаягдал үүсгэсэн этгээдүүдэд түүхэндээ анх удаа хуулийн хариуцлага тооцжээ

Холбооны Харилцаа холбооны Комиссоос Dish Network гэх компанид 150,000 ам.долларын торгууль ногдуулсан бөгөөд тэдний үзэж байгаагаар эл компани хуучирсан хиймэл дагуулаа дэлхийн тойрог замаас хангалттай холдуулж чадаагүй гэнэ. Улмаар Dish Network компанийн зүгээс ногдуулсан торгуулийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.

Саудын Араб улс газрын тосны олборлолтыг танах шийдвэрээ энэ оныг дуустал өөрчлөхгүй байхаар шийджээ

Шийдвэрийн хүрээнд Саудын Араб улс 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэл өдөрт 9 сая баррель газрын тос олборлох болсон байна.

Пакистан улс Афганистанаас дүрвэж, орогнол хүсэгчдийг арваннэгдүгээр сар гэхэд нутаг дэвсгэрээс нь гарахыг шаарджээ

Пакистаны Дотоод хэргийн сайд Сарфраз Бугтигийн мэдэгдсэнээр дүрвэгчийн статусаа албан ёсоор хүлээн аваагүй 1.7 сая афгани хүн энэ сардаа багтаан сайн дураараа тус улсын нутаг дэвсгэрийг орхих ёстой гэсэн юм. Эс бөгөөс тэд хүч хэрэглэхээ ч мэдэгдсэн байна.

БНХАУ гүйлтийн тамирчдынхаа тэврэлдэж буй зургийг “Тяньаньмэн”-ийн үйл явдлыг сануулж байна гэх шалтгаанаар устгах болжээ

Хятадын 6 болон 4 дугаартай тамирчид тэврэлдэхэд тэдний дугаар “64” гэх тоог үүсгэсэнд эрх баригчдын зүгээс тэртээ 1989 оны зургаадугаар сарын дөрөвний өдөр Тяньаньмэн талбайд болсон эмгэнэлт явдлыг сануулж байна гэж эгдүүцжээ.

АНУ: Технологийн компаниуд ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байгаа тул гэрээсээ ажиллах хугацааг хумисаар байна

Google, Apple, Amazon-ы араас Меta компани ажилчдаа оффисоос ажиллахыг шаардаж байгаа бөгөөд энэ хандлага бусад салбаруудад ч ажиглагдаж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08