2024/02/21: Тойм мэдээ
2 сарын 22. 9:000

АНУ дахь Германы хөрөнгө оруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Өнгөрсөн онд АНУ дахь Германы хөрөнгө оруулалтын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэх тооцоо гарчээ. Тодруулбал Хятадад оруулсан хөрөнгө оруулалтаас бараг гурав дахин их байсан аж. Германы эдийн засаг энэ оны эхний улиралд өнгөрсөн жилийнхтэй адил агшсан үзүүлэлттэй байх төлөвтэй байгаа энэ үед Германы компаниуд “бизнес эрхлэхэд таатай орон” болоод буй АНУ-ыг зорих нь олширчээ. Ирэх он гэхэд АНУ Хятадыг гүйцэж түрүүлэн Германы худалдааны хамгийн том түнш болно гэх таамаг ч шинжээчдийн дунд гарах болов.

АНУ: ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх дараагийн багц хоригоо 23-нд зарлана

ОХУ-ын засгийн газрын эсрэг тэмцэгч Алексей Навальный учир битүүлгээр шоронд нас нөгчсөнтэй холбогдуулан тус улсын эсрэг авах багц хориг арга хэмжээгээ ирэх 23-ны өдөр зарлана гэж АНУ-ын засгийн газар мэдэгдэв.

АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/

Бид өмнөх мэдээллээрээ цагаан толгойн дарааллаар эхний 10 муж дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд, тэдгээрийн жилийн дундаж цалингийн хэмжээ, боловсролын ямар зэрэг шаарддаг болон хэдэн жилийн ажлын туршлага шаарддаг болохыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа дараагийн 10 мужийн мэдээлэлтэй танилцъя.

Домогт Битлз-ийн тухай уран сайхны кинонууд бүтээнэ

Пол Маккартни, Ринго Старр, Жон Леннон, Жорж Харрисон нарын гэр бүлүүд Битлзийн хөгжим, намтар түүхийг ашиглахыг Мендест зөвшөөрсөн байна.

Жон Кирби: Ерөнхийлөгч Путин болон түүний засгийн газар А.Навальныйгийн үхэлд хариуцлага хүлээх нь тодорхой

Тэрбээр хэлэхдээ “Оросын засгийн газар дэлхий нийтэд ямар ч түүхийг ярихаар шийдсэн байлаа ч гэсэн Ерөнхийлөгч Путин болон түүний засгийн газар А.Навальныйгийн үхэлд хариуцлага хүлээх нь тодорхой. Ерөнхийлөгч Байдены өгсөн чиглэлийн дагуу бид энэ долоо хоногийн баасан гарагт томоохон багц хориг арга хэмжээ авах шийдвэрийг зарлах болно” гэлээ.

Ж.Рэтклифф MU-ийн 25 хувийг эзэмшинэ

Химийн үйлдвэрлэл эрхэлдэг Ineos үндэстэн дамнасан корпорацийн эзэн тэрбээр МЮ”-гийн В ангиллын хувьцааны 25 хувь, А ангиллын хувьцааны 25 хувийг тус тус худалдан авсан байна. Энэ сарын 16-ны өдөр хийсэн хувьцаа худалдах, худалдан авах хэлцлийн мөнгөн дүн 1,2 тэрбум фунт стерлинг болсон ажээ.

LockBit хакерын бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоожээ

Европын Холбооны цагдаагийн байгууллага болох “Европол”-ын удирдлага дор 10 орны хууль сахиулах байгууллагууд “LockBit” гэдэг хакерын бүлэглэлийн эсрэг томоохон ажиллагаа явуулж, 34 серверийг нь ажиллагаагүй болгож, 14 мянга орчим хаягийг хаасан байна.

Газад гал зогсоохыг шаардсан тогтоолын төсөлд АНУ хориг тавьжээ

Газын зурвасын Хан-Юнис хотод ширүүн тулалдаан болж байгаа тухай мягмар гарагт Израилын арми мэдээлсэн бол АНУ хүмүүнлэгийн үүднээс нэн даруй гал зогсоох, тусламж авах боломжийг нэмэгдүүлэх, палестинчуудыг албадан нүүлгэн шилжүүлэхээс татгалзахыг уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд хориг тавьжээ.

Японд сакура цагаасаа эрт цэцэглэх төлөвтэй байна

Канто бүс нутагт мягмар гарагт агаарын хэм урьд ажиглагдаж байгаагүй хэмжээнд хүрч дулаарчээ. Мөн Гүнма мужийн Такасаки, Исесаки хотуудад хоёрдугаар сард анх удаа 25 хэмээс давж халсан нь даваа гаргийнхаас 10 хэмээр өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн зарим бүс нутагт агаарын температур дөрөвдүгээр сарын сүүлчээс зургаадугаар сарын дунд үеийнхтэй адил хэмжээнд хүрч дулаарсан бөгөөд Токиогийн төвд +23.7 хэм хүрчээ.

Ангарагийн баазын загварын туршилтад оролцох хүмүүсийг бүртгэж эхэлжээ

“Crew Health and Performance Exploration Analog” (CHAPEA) хэмээх нэртэй уг төсөл 2025 оны хавар эхэлж, нэг жил үргэлжлэх төлөвтэй байна.

“Uber Eats” робот хүргэлтийн үйлчилгээгээ Японд нэвтрүүлнэ

“Uber” компани робот үйлдвэрлэгч “Cartken” компани ба Японы “Mitsubishi Electric” корпорацтай хамтран ирэх сараас эхлэн Токиогийн зарим дүүрэгт “Eats”-ийн захиалгыг явган хүний замаар зорчдог автомат жолоодлоготой роботуудыг ашиглан хүргэхээр болсноо мягмар гарагт зарлажээ.

Танилц: Хиймэл оюун ухаанаар ажилладаг холограмтай хуримлах гэж буй бүсгүй Алисия Фрамис

Хүн төрөлхтний түүхэнд хүн, амьтнаас гадна янз бүрийн амьгүй зүйлстэй хуримлаж, гэр бүл болсон тохиолдол бишгүй бий. Хамгийн алдартай жишээ л гэхэд зурагтын удирдлагатайгаа гэрлэлтээ батлуулсан байдаг бол өөр нэгэн эмэгтэй сүнстэй хуримласан ч сүнс нөхөр нь алдарт жүжигчин асан Мэрилин Монротой түүнийг араар тавьсныг мэдсэн даруй салах өргөдлөө өгсөн байдаг.

FTX биржийн үүсгэн байгуулагч Сэм Банкмэн Фрийд хорих ангид шилжсэнээс хойших анхны зураг цацагджээ

Дампуурлаа зарласан FTX биржийн үүсгэн байгуулагчдын нэг Сэм Банкмэн Фрийд өнгөрөгч онд мөнгө угаасан болон залилан үйлдсэн хэрэгт гэм буруутай нь албан ёсоор тогтоогдсоноор хорих ангид шилжсэн билээ. Тэгвэл түүнийг хорих ангид хоригдох болсноос хойших анхны зураг олон нийтэд ил болжээ.

Попкорн тархины хам шинжээс хэрхэн сэргийлэх вэ?

Тийм ээ, та зөв уншсан, “попкорн тархи”. Энэ нь яадаг хам шинж вэ гэвэл хүмүүсийн анхаарал суларч, эрдэнэ шишийн үрийг халааж попкорн хийх шиг янз бүрийн зүйлс рүү үсчихийг хэлдэг гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08