Бразил улсын ерөнхийлөгч вакцин хийлгэхгүй гэж мэдэгджээ
2021, 10 сарын 14. 10:000

Бразил улсын ерөнхийлөгч Жэйр Болсонаро мягмар гарагийн орой Жовем Пан радиогоор шууд дамжуулсан ярилцлагынхаа үеэр коронавирусийн эсрэг вакцин хийлгэхгүй болсноо мэдэгджээ.

Тэрээр өмнө нь, “Хамгийн сүүлийн барзил хүн вакциндаа хамрагдахад би вакцинаа хийлгэнэ” хэмээж байсан юм. Гэвч мягмар гарагт цацагдсан ярилцлагын үеэр тэрээр, “Би ер нь вакцин хийлгэхгүй байхаар шийдсэн. Би шинэ туршилт, судалгаануудын үр дүнтэй танилцаж байгаа бас миний дархлаа маш өндөр байна. Тийм байхад би вакцин хийлгэж яах юм? Энэ яг л 2 сая доллар хожих гэж 10 сая доллар мөрийнд тавихтай адил зүйл. Ийм байж таарахгүй” гэж хэлсэн байна.

Мөн тэрээр бразилчууд вакцин хийлгэх эсэх нь тэдний эрхийн асуудал гэдгийг ч дурдаж, “Миний хувьд эрх чөлөө бүхнээс дээгүүр байна. Хэрэв хэн нэгэн вакцин хийлгэхийг хүсэхгүй байвал ердөө л тэр, энэ бол түүний эрх” хэмээжээ.

Гэсэн ч ард иргэд нь ерөнхийлөгчөөсөө өөр үзэл бодолтой байгаа юм. Тэдний вакцинд хамрагдах идэвх ойрын үед илт нэмэгдсэн бөгөөд сүүлийн долоо хоногт гэхэд л вакцин хийлгэхээр ирэх хүмүүсийн тоо буураагүй байна.

Жонс Хопкинсын Их сургуулийн мэдэгдэж байгаагаар Бразил улсын нийт хүн амын 47 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан бол 72 хувь нь эхний тунгаа хийлгэсэн байгаа юм.

Цар тахал гарснаас хойш Бразил улс хамгийн ихээр хохирсон улсуудын нэг болсон бөгөөд нийт 600 мянган хүнээ коронавиурст халдварт алдсанаар АНУ-ын улсын дараа бичигдэх болжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04