Инстаграм өсвөр насны охидыг хоол хүнстэй эрүүл бус харилцаатай болоход нөлөөлдөг
2021, 10 сарын 27. 15:120

Фэйсбүүкэр толгойлуулсан сошиал платформ болох Инстаграм өсвөр насны хүүхдүүдийг хоол хүнстэй эрүүл бус харилцаатай болоход нөлөөлдөг ажээ.

Тодруулбал, Фэйсбүүкээс хийсэн судалгаанаас үзэхэд угаас хоол хүнстэй зохистой харилцаагүй охид Инстаграм хуудаснаа хайлт хийхэд, платформын алгоритм автоматаар охидод тухайн хайлтын утгатай төсөөтэй утга бүхий илэрцүүдийг үзүүлдэг байна.

Тийнхүү #skinny, #thin буюу туранхай, нарийхан гэх зэрэг утга бүхий хаштагаар хайлт хийсэн охидод _skinandbones_, applecoreanorexic, skinny._.binge буюу “яс, арьс”, “алимны гол шиг туранхай”, “хэт туранхай” гэх мэт хэрэглэгчийн нэр бүхий хаягуудыг дагахыг санал болгодог ажээ.

Instagram study

Улмаар тэдгээр хаягууд нь хэвийн хэмжээнээс туранхай, нэг төрлийн эцэнхий байхыг охидод уриалж, тийм л галбиртай байвал сайхан гэсэн ойлголтыг сурталчилдаг юм.

Цаашлаад тухайн суртал ухуулгад автсан өсвөр насны охид тэдгээр зураг шиг болох гэж хоолноос гарах, өөрсдийгөө албаар өлсгөх зэргээр зовоож, энэ нь хэтдээ хоол хүнстэй эрүүл бус харилцаатай болоход нөлөөлдөг гэнэ.

Харин энэ тухай мэдээлэл Фэйсбүүк компанид байдаг ч тэдний зүгээс өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах ямар ч дорвитой алхам хийдэггүй байна.


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35