ХБНГУ: Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн дунд цар тахлын ахин нэг давлагаа эхэлсэн
2021, 11 сарын 4. 11:100

ХБНГУ-ын эрүүл мэндийн сайд Йенс Шпаны хэлснээр Герман улсад вакцинд хамрагдаагүй хүмүүсийн дунд цар тахлын ахин нэг давлагаа эхэлжээ.

Түүний лхагва гарагт мэдээлснээр, “Манай улсад коронавируст халдварын шинэ тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Вакцинжуулалтын түвшин бага мужуудад эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх өвчтөнүүдийн тоо эрс өссөн бөгөөд вирусийн улмаас амиа алдах хүмүүсийн тоо ч өссөөр байна” хэмээсэн юм.

Одоогийн байдлаар ХБНГУ-ын нийт хүн амын 66.8 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байгаа бөгөөд нутгийн зүүн бүсийн мужуудад вакцинжуулалт харьцангуй бага түвшинд яваа ажээ.

Ноён Шпаны хэлснээр, “Хэрэв хүмүүс вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдсан байсан бол одоо эрчим эмчилгээний тасагт хамаагүй цөөн тооны хүн эмчлүүлж байх байсан” гэсэн юм.

Тийнхүү цар тахлын тархалтыг хумих үүднээс үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх тохиолдолд вакцины гэрчилгээг заавал шалгадаг байхыг хүссэн байна. Йенс Шпан, “Энэ бол хүн бүрийг вакцин хийлгэх гарцаагүй нөхцөлд оруулж байгаа хэрэг биш харин эрүүл мэндийн салбарыг хэт ачаалахаас сэргийлж байгаа арга хэмжээ юм” гэж тайлбарлажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04