АНУ: Ангийнханыхаа гадуурхалтад өртсөн 10 настай аутизмтай охин амиа хорложээ
2021, 11 сарын 16. 1:181

CNN агентлагийн орон нутгийн цагаар 13-ны мэдээлснээр, Юта мужийн Фармингтон хотын нэгэн сургуульд сурч байсан аутизмын хам шинжтэй Изабелла Тичнор ангийнхандаа дээрэлхүүлж, багш нартаа гадуурхагдаж явсаар өнгөрөгч 6-ны өдөр амиа хорлосон байна.

Тичнорын гэр бүлийн өмгөөлөгчийн ярьснаар түүний гэрийнхэн энэ тухай сургуулийн захиргаанд удаа дараа хэлж байсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй байсаар хөөрхий охиныг ийм алхам хийхэд хүргэжээ.

Өнгөрөгч 9-р сараас хойш ангийнхан нь түүнийг муухай үнэртэй хэмээн шоолж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үгээр байнга доромжилж байжээ. Гэвч энэ бүхнийг болиулах үүрэгтэй ангийн багш нь охиныг хамгийн хойно суулгах зэргээр мөн гадуурхдаг байсан байна. Охиныг сургууль руугаа хувцасны үнэр дарагч авч явахыг харсан гэр бүлийнхэн нь хачирхалтай санагдан учрыг асуухад "Ангийн хүүхдүүд намайг муухай үнэртэй гэж шоолдог" гэж хариулж байжээ. Ар гэрийнхэн нь ангийн багшид нь гомдол гарган энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн хэдий ч ямар нэгэн дэвшил гараагүй аж.

Тичнорын үхэл олон нийтийн чихэнд хүрж эхэлмэгц Америкт газар сайгүй түүнийг дурсахын зэрэгцээ арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийг халахыг уриалж байна. 9-ний өдөр түүний сурч байсан сургуульд 150 орчим хүн цугларч, охины дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг зохион байгуулсан бол 11-ний өдөр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) Юта Жазз багийн зүгээс Тичнорын үхэлд эмгэнэл илэрхийлэх арга хэмжээг мөн зохион байгуулсан юм.

Эх сурвалж: Segye Ilbu

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
192.82.75.7
   /
2021, 11 сарын 16. 13:16

Америкийн үнэн нүүр царай

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04