Амазон: Их Британид бүртгэлтэй зээлийн VISA картаар гүйлгээ хийхийг зөвшөөрөхгүй
2021, 11 сарын 19. 10:250

Амазон компани ирэх оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Их Британи улсад бүртгэлтэй зээлийн VISA картаар гүйлгээ хийхгүй болохоо мэдэгджээ. Тэдний зүгээс энэхүү шийдвэр нь тэдгээр картууд хэт өндөр гүйлгээний шимтгэл тооцдогтой холбоотой гэж мэдэгдсэн юм. Харин зээлийн бус ердийн дебит VISA картуудаар гүйлгээ хийхийг зөвшөөрөх гэнэ.

Амазон компанийн мэдээлснээр, “Техник технологи эрчимтэй хөгжиж байгаа энэ цагт гүйлгээний шимтгэл цаг хугацаа өнгөрөх тусам буурах ёстой байтал огт буурахгүй, харин ч бүр нэмэгдэж байна” гэдгийг дурджээ.

VISA компанийн зүгээс Амазоны гаргасан шийдвэрт ихээхэн сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэж, хэрэглэгчдийн сонголтыг хязгаарлаж байгаад нь урам хугарч байна хэмээжээ. Тэдний хэлснээр, “Хэрэглэгчийн сонголтод нөлөөлж, хязгаарласнаар хэн ч хожихгүй” гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35