Mattel компани долоо хоногийн 3,500 фунтийн цалинтай Uno хөзөр тоглох хүн хайж байна
2023, 8 сарын 3. 17:380

Төрөл бүрийн тоглоом үйлдвэрлэн нийлүүлдэг Mattel компани долоо хоногийн 3,500 фунтийн цалинтай Uno хөзөр тоглох хүнийг ажилд авахаар хайх болжээ.

Тэдний зүгээс уг зарыг өөрсдийн TikTok бүртгэлээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байна. Тийнхүү Chief Uno Player буюу Uno-ийн гол тоглогчийн орон тоог сонирхогчид TikTok платформоор дамжуулан бүртгүүлэх боломжтой гэнэ.

BBC сувгаас мэдээлснээр Chief Uno Player орон тоонд ажиллах ажилтан нь АНУ-ын 18 болон түүнээс дээш насны иргэн байх шаардлагатай гэжээ. Түүнчлэн Mattel компаниас тавьсан шаардлагын дагуу ажил горилогч нь урт хугацаагаар сууж, 25 килограмм эд зүйлийг өргөөд зөөж, оноосон байршилд сүүдрэвч, ширээ зэргийг засаж чадах нэгэн байх хэрэгтэй ажээ.

Ажил үүргийн хувьд уг орон тоонд ажиллах ажилтан нь Нью Йорк хотод байрлан ажиллах бөгөөд өдөрт 4 цаг, долоо хоногт 4 удаа Uno Quatro тоглоомыг тоглох ёстой юм. Мөн түүнчлэн ажилтан нь цахим хуудаснаа нийтлэх сурталчилгаануудыг бэлдэж, өөрөө тэдгээр сурталчилгааныхаа зурагт оролцон тоглож, ярилцлага өгч, хүмүүсийг өөртэй нь цуг тоглохыг уриалах гэнэ. Үүний дүнд Mattel компани тухайн ажилтныг долоо хоногийн 3,500 фунт буюу 4,444 ам.доллароор цалинжуулах ажээ.

Mattel компаниас мэдэгдсэнээр тус орон тоонд ажиллах хүн ажлаа ирэх есдүгээр сарын нэгнээс эхлүүлэх ёстой гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35