Олон улсад нүүрлээд буй ажиллах хүчний хомсдолтой байдал ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй байна
2021, 11 сарын 22. 21:510

Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг боомилсон нийлүүлэлтийн гинжин хэлхээний хямрал аажмаар намжих шинж илэрч эхэлж байгаа ч ажиллах хүчний хомсдол ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй байна.

Нийлүүлэлтийн гинжин хэлхээний хямралын нэг шалтгаан хэмээн нэрлэгдэж байсан Азийн үйлдвэрлэгчдийн хүчин чадал сүүлийн үед нэмэгдэж, АНУ болон бусад улс орнуудын боомтууд дээрх логистикийн хүндрэлүүд ч мөн бага багаар намжих хандлага ажиглагдаж буй талаар Уолл Стрит Журнал онцолжээ. Малайз, Вьетнам зэрэг Азийн орнуудад коронавирусийн халдварын тархалт сүүлийн хэдэн долоо хоног дараалан буурч байгаагийн ачаар тус бүс нутгийн үйлдвэрүүд хэвийн үйл ажиллагаандаа эргэн орж, хагас дамжуулагч болон нэхмэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх гацаа шийдэгдэж байгаа дүгнэлт ч гарчээ.

АНУ-ын хамгийн том боомт болох Лос Анжелес болон Лонг Бич боомтууд руу орохоор хүлээж буй хөлөг онгоцны тоо 16-ны өдөр 86 байсан бол гурав хоногийн дараа буюу 19-ний өдөр 71 болон буурч удаан ч гэсэн сайжрах шинж тэмдэг илэрч эхэлж байна.

АНУ-ын жижиглэнгийн худалдааны Walmart, Home Depot, Target зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд жилийн эцсийн баярын бэлтгэлийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт бүх бараа бүтээгдэхүүнээ татан авч, баталгаажуулсан байна.

Хятад улсын хувьд эрчим хүчний хомсдолын улмаас үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрээд байсан ч тус улсын эрх баригчдын зүгээс нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зөвшөөрснөөр үйлдвэрүүдийн ашиглалтын хүчин чадал эргэн нэмэгдэж байна.

Эдийн засгийн шинжилгээний Oxford Economics агентлагийн зүгээс дэлхийн 45 орны эдийн засагчдын дунд санал асуулга явуулахад дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний хямралын хамгийн хүнд үе дууссан гэж дүгнэжээ.

Гэсэн хэдий ч дэлхийн олон улс орнууд цар тахлын хямралтай холбоотойгоор ажиллах хүчний хомсдолд нэрвэгдээд байгаа нь логистик болон үйлдвэрлэлийн салбарт ч мөн сөргөөр нөлөөлж, энэ байдал ирэх онд ч үргэлжлэх вий гэсэн болгоомжлол байгаа юм.

Үүний зэрэгцээ, Ковид-19 цар тахлын давалгаа дахин дэгдэх эс бөгөөс логистик тээврийн салбарт шууд нөлөөлдөг цаг агаарын таагүй байдал үүссэн тохиолдолд нийлүүлэлтийн сүлжээний хямралыг шийдвэрлэхэд илүү их цаг хугацаа шаардагдах нь дамжиггүй юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35