Apple компани Турк улс дахь бүтээгдэхүүн худалдаагаа түр зогсоожээ
2021, 11 сарын 24. 11:570

Ройтерс агентлагаас мэдээлж байгаагаар, Туркийн ерөнхийлөгч Эрдоган ханшийн уналтыг өмгөөлсөн агуулга бүхий мэдэгдэл хийсний дараагаар лирийн ханш 15 хувийн уналт үзүүлж, мягмар гарагт түүхэн дэх хамгийн доод үнэд хүрчээ.

Улмаар ханшийн уналтын хүрээнд Apple компанийн зүгээс тус улсад бараа бүтээгдэхүүн цахимаар худалдаалахаа түр хугацаанд зогсоосон байна. Тийнхүү хэрэглэгчид Apple Store руу нэвтрэхэд хэвийн ажиллаж байх мэт боловч ямар нэг худалдан авалт хийж, захиалга өгөх боломжгүй болсон гэнэ.

Apple компанийн зүгээс бүтээгдэхүүн худалдаагаа хэдий хугацаагаар зогсоож байгаагаа албан ёсоор мэдээлээгүй ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Apple store-ийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоочихгүй байх гэж таамаглаж байгаа юм.

Лирийн ханш нь өнгөрсөн долоо хоногоос хойш тасралтгүй унасаар одоогийн байдлаар нэг лир ердөө 0.078 ам.доллартой тэнцэж байгаа ажээ.


Эх сурвалж: The Apple Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35