ОХУ сансар судлалын салбар дахь “хүчирхэг гүрэн” гэх тодотголоо хадгалж чадах болов уу?
2023, 8 сарын 12. 12:390

Орос улс сүүлийн 47 жилийн хугацаанд анх удаа сарны станц тээвэрлэгч пуужинг сансарт хөөргөөд байна. Энэ нь өнгөн дээрээ сарыг судлах гэж байгаа мэт харагдаж байгаа ч бодит байдал дээрээ сансар судлалын салбар дахь хүчирхэг гүрэн гэх нэр төрөө олон улсад хамгаалах зорилготой гэх дүгнэлтийг шинжээчид хийжээ.

Ассошиэйтед Пресс болон бусад мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, орон нутгийн цагаар 11-ний өдөр Оросын Холбооны Сансар судлалын агентлаг буюу Роскосмосын зүгээс Оросын Алс Дорнодод байрлах Восточный сансрын баазаас “Луна-25” сарны станцыг тээсэн “Союз 2.1б” пуужинг хөөргөсөн болохыг онцолсон байна.

"Луна-25" станц нь төлөвлөгөө ёсоор энэ сарын 23-ны өдөр сарны өмнөд туйлд бууна гэж Роскосмос мэдэгдэв. Энэтхэг улс өнгөрсөн сарын 14-ний өдөр саран дээр буух "Чандраян-3" станцыг хөөргөж байсан бөгөөд цаг хугацааны хувьд “Луна-25"-тай бараг л зэрэг шахуу сарны өмнөд туйлд буух оролдлого хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэснээр тус хоёр улс нь сарны өмнөд туйлд судалгаа хийхийн төлөө ширүүхэн өрсөлдөөнийг эхлүүлэх бололтой.

“Луна-25" станцын газардах гэж буй сарны өмнөд туйл нь мөс байж болзошгүй бүс юм. Мөн бартаа саад ихтэй газар учраас амжилттай газардаж чадах эсэхийг одоо хэлэхэд хэцүү гэнэ. Харин уг бүсээс мөс олдсон тохиолдолд пуужингийн түлш, хүчилтөрөгч болгож ашиглаад зогсохгүй ундны ус болгох ч боломжтой гэдэг утгаараа түүхэн нээлт болох юм. Жижиг оврын автомашины хэмжээтэй “Луна-25” станц нь газардсанаасаа хойш нэг жилийн хугацаанд сарны дотоод бүтэц болон усны нөөц зэргийг судалж, дээж авахаар төлөвлөж байгаа аж. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, одоогоор сар руу станцаа амжилттай илгээж чадсан улсууд нь зөвхөн АНУ, хуучин ЗХУ, Хятад зэрэг улсуудаар хязгаарлагддаг бөгөөд сарны өмнөд туйл руу станцаа илгээсэн улс хараахан байхгүй байгаа юм.

Хуучин ЗХУ-ын үед 1976 оноос хойш буюу сүүлийн 47 жилийн хугацаанд ОХУ нь анх удаа сарыг судлах төслийг эхлүүлж буй нь энэ юм. 1991 онд ЗХУ задран унаснаас хойш ОХУ дэлхийн тойрог замаас цааш сансар судлал, шинжлэх ухааны холбогдолтой ямарваа нэгэн станц зэргийг огт илгээгээгүй билээ. Тийм ч учраас ОХУ энэ удаагийн төслөөрөө дамжуулан сансар судлалын салбар дахь хүчирхэг гүрэн гэх тодотголоо бататгахаар зорьж байна хэмээн дүгнэжээ. Оросын нэрт сансар судлаач Виталий Егоров "Саран дээр судалгаа хийх нь энэхүү төслийн гол зорилго бус юм. Хятад, АНУ зэрэг олон орон сансар судлалын салбарт өөрийн сүр хүчийг харуулахаар хичээж буй энэ үед тэдгээр орнуудтай улс төрийн өрсөлдөөн хийхэд бэлэн буйгаа илэрхийлж буй хэрэг” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын олон арван жилийн турш төлөвлөж ирсэн энэхүү сарыг судлах төсөл нь Украинд халдан түрэмгийлснээс хойш барууны орнуудтай сансар судлалын салбарт хийж байсан бүхий л хамтын ажиллагаагаа зогсоосны дараа буюу өдгөө эхлүүлж байгаагаараа олон улсын анхаарлын төвд байгаа юм. Энэ ч утгаараа ОХУ-ын сансар судлалын бие даасан байдлыг уг төсөл шалгаж буй гэдгийг шинжээчид онцолсоор байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35