Mайкрософт компани санхүүгийн ажилтнуудад зориулан AI чатбот гаргана
3 сарын 1. 15:410

Санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст зориулан тэдний гол ажлуудыг гүйцэтгэх боломжтой Copilot чатботыг гаргахаа Microsoft компани зарлалаа. Программ хангамжийн тус компани эхлээд уг хэрэгслээ олон нийтэд урьдчилсан байдлаар танилцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үнийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараа нь өгөх ажээ.

HubSpot болон Salesforce зэрэг бизнесийн программ хангамж нийлүүлэгч компаниуд үйлчлүүлэгчдийнхээ бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс одоо байгаа бүтээгдэхүүнүүдээ хиймэл оюун ухааны /AI/ тусламжтайгаар сайжруулахаар ажиллаж байгаа юм. 2022 онд OpenAI компани хүний бичиж оруулсан хэдхэн үгийг ашиглан бичвэр болон бусад контентыг бүтээж чаддаг ChatGPT чатботыг танилцуулсны дараа уг ажил улам идэвхжсэн байна.

"Компаниудын хувьд ажилтнууд нь тусгай үүрэг гүйцэтгэдэг олон төрлийн газар хэлтсүүдээс бүрддэг. Тэгвэл бид газар хэлтэс тус бүрд Copilot-ийг нэвтрүүлэн идэвхжүүлэхийг зорьж байна" гэж Microsoft корпорацийн дэд ерөнхийлөгч Чарльз Ламанна лхагва гарагт Сан Франциско хотноо CNBC телевизэд ярилцлага өгөхдөө хэллээ. Тус компани Office-ийн хэрэглээний зориулалттай Copilot-ыг хэдийнээ ашиглаж эхэлсэн бөгөөд борлуулалт, харилцагчийн үйлчилгээний ажилтнуудад зориулсан Copilot-уудыг мөн гаргажээ. Санхүүгийн Copilot-ын хувьд эхний ээлжид хэлбэлзлийн шинжилгээ хийж, Excel дэх өгөгдлийг нэгтгэнэ. Энэхүү программ хангамж нь SAP болон Microsoft Dynamics 365 дээр хадгалагдсан мэдээлэлд тулгуурлан ажиллах боломжтой. Энэ оны сүүлээр санхүүгийн Copilot-д нэмэлт функцууд нэвтэрнэ гэж Ч.Ламанна хэлжээ.

Японы зар сурталчилгааны Dentsu агентлаг Copilot-ийг санхүүгийн үйл ажиллагаандаа ашиглахаар болсныг тэрбээр нэмж хэлжээ. Microsoft-ын мэдээлснээр, тус компанийн санхүүгийн хэлтэс шинэ Copilot-ыг хөгжүүлэхэд оролцсон бөгөөд эхний үр дүнгүүдийг мэдэрсэн байна. “Янз бүрийн системээс авсан өгөгдлийг харьцуулах нь санхүүгийн баг бүрийн хамгийн олон удаа хийдэг ажил. Санхүүгийн төлөвлөлт, шинжилгээний багт ажилладаг олон мянган хүн долоо хоногт 1-2 цагийг өгөгдлийг эмхэтгэх ажилд зарцуулдаг бол шинэ Copilot-той болсноор долоо хоногт 10-20 минут зарцуулна. Энэ нь ажилтнууд уйтгартай ажилд цагийг бага зарцуулж, илүү сонирхолтой ажилд цаг гаргах боломжийг олгоно. Гэхдээ Microsoft-ын санхүүгийн ажилтнууд шинэ Copilot-ийг ашиглах шаардлагагүй” гэж Microsoft-ын төлөөлөгч хэлжээ.


Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52