Өмнөд Африк: Омикрон хувилбар бүртгэгдэхтэй зэрэгцэн шинэ тохиолдлууд нэмэгдэж байна
2021, 12 сарын 3. 18:180

Өмнөд Африкийн эрүүл мэндийн албанаас мэдээлснээр тус улсад коронавирусийн шинэ тохиолдол эрчимтэй бүртгэгдэх болж, тохиолдлуудын дийлэнхийг омикрон хувилбар эзлэх болжээ.

Улмаар өнгөрөгч 24 цагийн хугацаанд гэхэд нийт 11500 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь урьд өдөрт бүртгэгдсэн тохиолдлуудаас даруй 2 мянгаар өссөн үзүүлэлт юм.

ДЭМБ-аас мэдээлж байгаагаар, өдгөө нийт 24 оронд омикрон хувилбар бүртгэгдээд байгаа гэнэ.

Африкийн коронавирустэй тэмцэх ажлын албаны ажилтан, профессор Салим Абдүүл Каримын мэдээлж байгаагаар, “Өмнөд Африк улсын ирээдүй гурваас дөрвөн долоо хоногийн дараа л тодорхой болно” хэмээжээ.

Харин Өмнөд Африкийн Йоханнесбург хотын иргэдийн хэлснээр, “Зул сар, Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан олон нийтийн үйлчилгээний байгууллагууд дүүрэн байгаа гэнэ. Хүмүүс шинэ хувилбарын тухай мэдээлэлтэй байгаа ч түүнээс айж, сандарч тэвдэхгүй байгаа. Одоогийн байдлаар тийм ч ноцтой өөрчлөлт ажиглагдаагүй байна. Нөхцөл байдал өмнө нь ямар байсан түүн шигээ л байгаа” гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35