Нүдээ анивчиж, хөмсгөө өргөдөг яг л хүн шиг дүр төрхтэй робот бүтээжээ
2021, 12 сарын 8. 1:440

Британийн нэгэн робот хөгжүүлэлтийн компани хүнтэй хамгийн төстэй дүр төрхтэй робот бүтээжээ.

Мэдээллийн технологийн төрөлжсөн хэвлэл мэдээллийн The Verge агентлаг орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, Британийн Engineered Art робот хөгжүүлэгч компани өнгөрөгч 2-ны өдөр өөрийн YouTube сувагтаа уг роботын талаар анх удаа танилцуулсан байна.

40 секунд үргэлжлэх тус бичлэгт робот нүдээ анивчих, хөмсгөө өргөх, гараа харах зэрэг хэд хэдэн хөдөлгөөнийг яг л хүн шиг ямар ч төвөггүй хийх аж. Дараа нь камер харан цочсондоо гараа өргөн дараа нь инээмсэглэсэн байна.

Роботыг "Амека" хэмээн нэрлэжээ. Engineered Art компани нь "Хиймэл оюун ухаанд хүний ​​дүр төрх хэрэгтэй" гэсэн зорилго тавин хамгийн дэвшилтэт роботыг бүтээхээр зорьсон аж. Тус робот нь одоогоор хөгжлийн шатандаа байгаа бөгөөд ирэх 1-р сард зохион байгуулагдах дэлхийн хамгийн том гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, мэдээллийн технологийн үзэсгэлэн "CES 2022"-ийн үеэр албан ёсоор нээлтээ хийх юм.

Гэсэн хэдий ч "Амека" нь Boston Dynamics компанийн бүтээсэн "Атлас" робот шиг гүйж эсвэл ухарч явж чадахгүй гэж The Verge тус мэдээнд онцолжээ.

Engineered Art нь 2005 онд байгуулагдан шоу энтертэйнмент, боловсрол, судалгаа зэрэгт ашигладаг роботуудыг зохион бүтээж, хөгжүүлдэг компани юм. Өнөөдрийг хүртэл 'Robo Thespian', 'Mesmer' зэрэг роботуудыг бүтээгээд байгаа аж.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35