Самсунг Электроникс гар утас, хэрэглээний цахилгаан бүтээгдэхүүний салбаруудаа нэгтгэж, гүйцэтгэх захирлуудаа шинээр томилжээ. Энэ нь 2017 оноос хойш тус компанийн бүтцэд хийгдсэн хамгийн том өөрчлөлт юм.
Улмаар хоёр салбарыг нэгтгэснээр компанийн бүтэц илүү энгийн болж, чипний бизнест төвлөрөхөд илүү амар болох гэнэ. Тийнхүү Хан Жон Хи шинэ салбарыг удирдахаар томилогдсон бөгөөд энэ томилгооны хүрээнд хэтийн ирээдүйд бүтээх гар утас, зурагтууд илүү нарийн холбоотой ажиллана гэж найдаж байгаа ажээ.
Харин өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэх нэн тэргүүний асуудал бол чипний асуудал байх юм. Тиймээс чип болон бүрэлдэхүүн хэсгүүдийн салбарыг урьд өмнө нь флаш санах ойн чип, технологийн багийг ахалж байсан Киюн Кы Хюн томилогдох болсон байна.
Эх сурвалж: CNN