Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Шинэ Зеланд улсад уугуул гаралтай Ориини Кайпара гэх эмэгтэй оргил цагийн мэдээ уншсан анхны маори шивээстэй нэвтрүүлэгч болж, түүх бүтээжээ.
Энэ сарын 27-ны өдөр тэрээр Сэм Хайэс, Майк МакРобертс нарыг орлож, 18:00 цагийн мэдээний товчийг танилцуулсан нь телевизийн салбарын түүхэнд маори шивээстэй эмэгтэй мэдээ уншсан анхны тохиолдол болсон юм.
Ориини Кайпарагийн хувьд бүх л насаараа оргил цагийн мэдээний нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан бөгөөд түүний хүсэл ийнхүү 37 насанд нь биеллээ олжээ. Тэрээр өмнө нь өөрийн гарал угсааг тийм ч сайн мэддэггүй байсан юм. Харин 2017 онд ДНХ тестээр тэр 100 хувь маори үндэстэн болохоо мэджээ. Улмаар өөрийн үндэс угсааг мэдсэн даруй Ориини эрүүн доорх шивээсээ хийлгэсэн байна.
Маори эмэгтэйчүүдийн хувьд энэхүү шивээс нь маш их утга учир агуулж байдаг, бахархал болсон зүйл юм.
Эх сурвалж: UNILAD
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
garal ugasaagaa medehgui gen uu dee. harvaas evrop bish moari tsaraitai bnaa ch dee.