BTS хамтлагийн харьяалагддаг Hybe агентлагийн ашиг 31 хувиар өсжээ
2022, 2 сарын 23. 16:400

Өмнөд Солонгос улсыг дэлхийн дахинаа таниулж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөд буй BTS хамтлагийн харьяалагддаг Hybe агентлагийн ашиг өнгөрсөн онд 30.8 хувиар өсжээ.

Тэдний хувьд цар тахлаас үүдэн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахаас татгалзаж, аялан тоглолтоо цуцалсан ч видео тоглоом, дижитал комик зэрэгт хамтран ажилласнаар ашгаа тийнхүү өсгөж чадсан байна.

Улмаар Hybe агентлагийн зүгээс хэтийн ирээдүйд тус бүтээгдэхүүнээс олох ашгаа улам нэмэгдүүлэхээр төлөвлөснөө хэлсэн бөгөөд дэлхийг байлдан дагуулж буй метаверст ч BTS хамтлагийн нэрийг гаргах зорилгоор тоглоом хөгжүүлэгч нартай хамтран ажиллахаа мэдэгджээ.

Түүнчлэн агентлагаас мэдээлснээр, тэд өнгөрсөн онд өөрсдийн гаргасан контентоос нийт 370.4 тэрбум вонийн ашиг олсон байна. Энэ нь тэдний 2020 оны контентын орлогоос даруй 240 гаруй тэрбум воноор өссөн үзүүлэлт юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47