Австрали улс Оросын банкнуудын гүйлгээг хүчингүй болгох болжээ
2022, 2 сарын 23. 17:580

Австрали улсын ерөнхий сайд Скотт Моррисоны лхагва гарагт мэдэгдсэнээр, тус улс ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх болжээ.

Түүний хэлснээр, “Бид АНУ, Их Британийн жишгээр ОХУ-ын Төрийн хөгжлийн банк, ВЕБ, Промсвязбанк, Россия, ИС банк, Ерөнхий банк болон Хар Тэнгис банкны эсрэг хориг тогтоох боллоо. Сангийн сайдын зүгээс өнөөдөр томоохон банкнуудын захирлуудтай ярьж, ямар нэг сэжигтэй гүйлгээ орж ирэхээс сэргийлэхийг анхааруулсан.

ОХУ-аас Украины Луганск, Донбасс мужуудын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн нь биднийг энэхүү арга хэмжээг авахад хүргэлээ.

Ингэснээр бид АНУ, Их Британитай нэг байр суурьтай байгааг илэрхийлж байгаа юм” гэсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
1
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20