ОХУ-ын талаас Польш, Болгар улсуудын хийн нийлүүлэлтийг зогсоохоор болжээ
2022, 4 сарын 27. 7:477

ОХУ 27-ны өдрөөс эхлэн Польш руу хий нийлүүлэхээ зогсоож байгаа аж.

Польшийн байгалийн хийн PGNiG компанийн зүгээс Польшийн нийслэл Варшав хотноо ОХУ төрийн өмчит байгалийн хийн компани Газпром компани энэ тухай 26-ны өдөр мэдэгдсэн талаар dpa агентлаг мэдээлэв.

Мөн Польшийн томоохон мэдээллийн портал сайтуудын нэг Onet.pl ч засгийн газар болон газрын тос, байгалийн хийн салбараас иш татан мэдээлснээр, 27-ны өдрөөс эхлэн ОХУ “Ямал-Европ” хийн хоолойгоор Польшид хий нийлүүлэхээ зогсоох болсон талаар онцлон хүргэж байсан юм.

Европын холбооны Хийн сүлжээний нийгэмлэгийн мэдээлснээр, орон нутгийн цагаар өнөөдөр үдээс хойш “Ямал-Европ” хийн хоолойгоор Беларусаас Польш руу хий нийлүүлээгүй, харин оройн цагаар дахин нийлүүлсэн байна. “Ямал-Европ” дамжуулах хоолой нь Оросын хийг Европ руу нийлүүлдэг гурван том хоолойн нэг юм.

ОХУ-ын талаас Польшийн талд учрыг нь тайлбарлаагүй ч өнгөрөгч 22-ны өдөр Оросын санал болгосон хийн төлбөрийг рублиэр төлөх бэлтгэл ажлын хугацаа дууссантай холбоотой гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Газпром компанийн зүгээс мөн Болгарын талд 27-ны өдрөөс эхлэн байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдсэнийг тус улсын Эдийн засаг, санхүүгийн яамнаас иш татан Франс Пресс агентлаг мэдээлэв.

Болгарын төрийн өмчит байгалийн хийн Булгаргаз компанид ОХУ-ын Газпром компани байгалийн хийн нийлүүлэлтээ 27-ны өдрөөс эхлэн зогсоох болсон талаараа мэдэгдэл хүргүүлсэн” хэмээн Эдийн засаг, санхүүгийн яам 26-ны өдөр цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
2
1
3
3
1
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 7 сэтгэгдэл
66.181.179.121
   /
2022, 4 сарын 27. 20:59

Их дарвалзхаар ингэдэг гэдгийг харуулах хэрэгтэй

202.9.46.94
   /
2022, 4 сарын 27. 20:07

Зөв.

иргэн
202.126.92.226
   /
2022, 4 сарын 27. 14:31

Европ энэ жилдээ хямарч байгаад л хийн хэрэглээгээ зохицуулчихна. Орос одоохондоо хийгээр боож чангарч байгаа ч яваандаа Хятадаас өөр ямар ч худалдан авагчгүй, дайны зардал, төсвийн зарлагаа гаргаж чадахгүй дампуурна даа

Зочин
202.126.89.184
   /
2022, 4 сарын 27. 16:36

Хятад өөрөө европоос том зах зээлшд

1 1
192.82.74.144
   /
2022, 4 сарын 27. 14:00

Oorsdoo hudalaa tomorch rubbeli tolohgui geed bgaa tul tegej bga. Ungar serb ulsuud ali hediin tolood bgaa rubbeli eer .

Zov ho
202.55.188.41
   /
2022, 4 сарын 27. 11:42

Amerik bolon NATO giin ugaadasnii golognuudiig odoo changalah ni mash zov shiidver .gargasan baina .Oros ulam huchirheg baig

Www
66.181.161.71
   /
2022, 4 сарын 27. 10:34

Uvul khuldukh baikh daa. Nooluur avaachij zarakh yum san.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35