Володимир Зеленський юу? Владимир Зеленский юу?
2022, 5 сарын 4. 10:565

Украин бол Европ тивийн зүүн хэсгээр оршдог хагас-ерөнхийлөгчийн засаглалтай, нэгдмэл бүгд найрамдах улс юм.

Бүгд Найрамдах Украин Ард Улсыг анх 1917 онд тунхаглаж байсан ч 1922 онд ЗХУ Украиныг хүчээр өөрийн бүрэлдэхүүнд оруулснаас үүдэн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин улс бий болж байжээ. Тийнхүү 1991 онд ЗХУ задарсны дараагаар тэд тусгаар тогтнолоо эргүүлэн олж авч, өнөөгийн нэгдмэл бүгд найрамдах улсыг тунхагласан байна.

Украин улсын албан ёсны хэл нь украин хэл хэдий ч ЗХУ-ын гишүүн орон байсны хувьд ард иргэдийн дийлэнх нь украин, орос гэсэн хос хэлтэй юм. Өдгөө Украин улсын нийт хүн амын 67 хувийн төрөлх хэл нь украин хэл байдаг бол 30 орчим хувийн төрөлх хэл нь орос хэл байдаг ажээ. (Wikipedia)

Тэгвэл Володимир Зеленський гэж бичих нь зөв үү? Эсхүл Владимир Зеленский гэх ёстой юу?

Гүүгл хайлтын үр дүнг харвал Владимир Зеленский гэх утгад нийт 16,6 сая илэрц гарч ирдэг бол Володимир Зеленський гэх утгад нийт 10,3 сая илэрц гарч ирж байна. Үүнээс үзвэл улс орнуудын хувьд аль алинаар нь бичдэг бөгөөд Украин улсын мэдээллийн сайт болох “Украины үнэн” хуудас дээр ч хоёулангаар нь бичдэг юм.

Тодруулбал, тус хуудасны украин хэл дээрх хувилбар дээр ноён ерөнхийлөгчийн нэрийг Володимир Зеленський хэмээн бичдэг бол орос хэл дээрх хувилбар дээр Владимир Зеленский гэж бичиж, нийтэлдэг ажээ. Түүнчлэн Википедиа хуудас дээр ч түүний нэрийг хоёр өөрөөр бичдэг нь хуудсыг ямар хэл дээр ашиглаж байгаагаас шалтгаалдаг юм.

Үүнд зөв буруу гэх зүйл үгүй бөгөөд гадаад нэрийг галиглахад хэл бүр өөрийн дүрмийн хүрээнд галигладагтай холбоотой. Улмаар орос хэлнээ эгшиг нийцэх ёс хийгээд галиглах дүрмийн хүрээнд түүний нэрийг Владимир Зеленский хэмээж байгаа бол монголчууд бидний хувьд галиглаж буй үгийнхээ язгуур хэлийг харгалзах нь элбэг. Тиймээс бидний зүгээс ерөнхийлөгч Володимир Зеленськийгийн нэрийг украин хэлнээ хэрхэн бичигдсэнд үндэслэн мэдээлэх нь тусгаар улсын хэл, соёлыг хүндэтгэж буйн хэлбэр болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
2
0
2
1
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
202.9.40.113
   /
2022, 5 сарын 7. 0:29

маш зөв. таалагдлаа.

Сундуй
66.181.160.97
   /
2022, 5 сарын 5. 9:14

Гайхалтай

Зочин
202.21.124.133
   /
2022, 5 сарын 5. 8:36

Баярлалаа

Tseegii
66.181.161.22
   /
2022, 5 сарын 5. 6:49

Сонирхолтой нийтлэл байнх

D
66.181.161.68
   /
2022, 5 сарын 4. 11:33




Sonirholtoi

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35