2024/04/02: Тойм мэдээ
4 сарын 3. 10:340

Тайванийн Foxconn компани хиймэл оюун ухааны серверийн үйлдвэрлэлээ Хятадаас Мексик рүү шилжүүлнэ

Тайванийн Foxconn компани Мексикт хиймэл оюун ухааны технологид ашиглагдах сервер үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан зэрэг өндөр технологийн салбарт АНУ, Хятадын өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед Америкийн томоохон компаниуд Хятад дахь үйлдвэрлэлийн баазаа Мексик рүү шилжүүлэхийг түншүүдээсээ шаардаж байгаа аж. АНУ-ын талаас Хятадад тавих хяналт, шалгалт хурдацтай нэмэгдэж байгаа энэ нөхцөл байдалд АНУ-тай ойр орших улс орнууд руу үйлдвэрлэлийн баазаа нүүлгэх компаниудын тоо нэмэгдсээр байна.

Формула-1 ба MotoGP нэг компанийн эзэмшилд очлоо

“Формула-1” уралдааны эрхийг эзэмшдэг Liberty Media компани даваа гарагт мотоциклийн уралдааны MotoGP ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг 4.2 тэрбум еврогоор /4.5 тэрбум ам.доллар/ худалдаж авчээ.

Нацистуудын бэлгэдэлтэй төстэй 44 дугаарын шрифтийг солино

Германы хөл бөмбөгийн шигшээ багийн 44 дугаартай футболкийг хөгжөөн дэмжигчдэд худалдахгүй гэдгээ Адидас компани мэдэгджээ.

Гүнж Айко Улаан загалмай нийгэмлэгт ажиллаж эхэлжээ

Тэрбээр гэрээт ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд сайн дурын ажилтнуудыг сургадаг хэлтэст ажиллахын зэрэгцээ албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа гэж Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газраас мэдээллээ.

Хоёр жил суралцахад хөгшрөлт 2-3 хувиар удааширдаг болохыг тогтоожээ

Боловсрол ба хүний биеийн хөгшрөлтийн үйл явц нь хоорондоо сонирхолтой холбоо хамааралтай болохыг Америк, Их Британи, Норвегийн эрдэмтэд судлан тогтоосон тухай АНУ-ын Анагаах ухааны нийгэмлэгээс сар бүр эрхлэн гаргадаг био анагаахын шинжлэх ухааны “JAMA Network Open” сэтгүүлд бичжээ.

Умард Солонгос баллистик пуужин хөөргөжээ

Умард Солонгосоос өнөө өглөө харвасан баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байж болзошгүй гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгдэв.

“Dragon Ball” анимэ цувралаас сэдэвчилсэн анхны парк Киддия хотод нээгджээ

Саудын Арабын Киддия хотод “Dragon Ball” анимэ цувралаас сэдэвчилсэн дэлхийн анхны парк нээгдсэн тухай “Saudi Press Agency” агентлаг мэдээлжээ.

Израилын цохилтод өртсөн Ираны генералууд амь үрэгджээ

Сирийн нийслэл Дамаск хот дахь Ираны консулын газар руу агаарын дайралт хийсний улмаас Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын /ЛХХК/ 7 гишүүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Энэ цохилтыг Израилын тал хийсэн гэж Сири, Ираны эрх баригчид үзэж байна.

Godzilla x Kong: New empire кино 80 сая долларын орлого олжээ

“Гозилла х Конг: Шинэ эзэнт гүрэн” уран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо 80 сая ам.долларын орлого олсноор кассын орлогын жагсаалтыг тэргүүллээ.

Blackpink хамтлагийн дүү нар болох Babymonster хамтлаг анхны цомгоо гаргалаа

Өмнөд Солонгосын YG Entertainment компанийн охидын шинэ хамтлаг болох “Babymonster” өчигдөр буюу даваа гарагт анхны богино хэмжээний "Babymons7er" гэдэг нэртэй цомгоо гаргалаа.

“Хөрөг зургийн хаан” Ж.Харрелын уран бүтээлийн үзэсгэлэн нээгджээ

Вашингтон дахь Смитсоны хүрээлэнгийн Үндэсний хөрөг зургийн галерейд “хөрөг зургийн хаан” гэгддэг Жорж Харрелын авсан 1930-1940-өөд оны үеийн жүжигчдийн хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд “Холливүүдийн алтан үеийн” жүжигчдийн 20 гаруй хөрөг зургийг дэлгэн үзүүлж байна.

Американ Эйрлайнс авиакомпани тэжээвэр амьтан тээвэрлэх журамдаа өөрчлөлт оруулжээ

Агаарын тээврээр ойр ойрхон зорчдог, тэжээвэр амьтадтай хүмүүст дуулгах нэгэн сайхан мэдээ түгжээ. Энэ юу вэ гэвэл, агаарын тээврийн Американ Эйрлайнс компани тэжээвэр амьтан тээвэрлэх журамдаа өөрчлөлт оруулж, зорчигчдод тэжээвэр амьтантайгаа цуг зорчих боломжийг олгосон явдал юм.

2013 онд хүмүүсийг 1 ам.долларт тэнцэх хэмжээний биткоин худалдан аваач гэж гуйж байсан эр өдгөө хэрхэн амьдарч байна вэ?

2013 он гэхээр сэтгэлд нэг ойрхон санагдах ч багахан тооцоолол хийгээд үзвэл аль хэдийн 11 жил өнгөрчээ. Тус хугацаанд криптовалютын зах зээлд олон ч онцлох үйл явдал болсон билээ.

Танилц: Бараг л хагас зуун жилийн турш буцалгасан шөлөөр үйлчилдэг ресторан

Цахим орчинд хүмүүсийг талцуулаад байгаа нэгэн ресторан бол Бангкокт байрладаг, бараг л хагас зуун жилийн турш буцалгасан шөлөөр үйлчилдэг газар юм.

Хиймэл оюуныг ашиглан хорт хавдартай хүмүүсийн мөрөөдлийг биелүүлжээ

Эдгэршгүй өвчинтэй тэмцэж буй хэн бүхэн ирээдүйд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх аз жаргалтай мөчүүдээ мэдэрч чадалгүй алдах вий гэсэн айдас гунигийг үргэлж тээж байдаг. Тэдний энэ зовлонг бага ч атугай нимгэлэхийн тулд нэрт гэрэл зурагчин Жиллиан Эдельштейн хиймэл оюун ухааныг ашиглан бүтээсэн гэрэл зургуудаа Лондон хотын Саатчи галерейд толилуулж байна.

Европын хамгийн өндөр дүүжин гүүр Италид нээгдлээ

Энэ гүүр Умбрия мужийн төв Перужиа хотоос зүүн өмнө зүгт орших Селлано тосгон ба Валнеринагийн хөндийн Виги голын эсрэг талд орших Монтесанто гэдэг байгалийн үзэмж төгс бүрдсэн хоёр тосгоныг холбодог байна.

Лего компани хамгийн том угсардаг тоглоомыг зах зээлд гаргана

Шинэ лего тоглоом нь хүүхэлдэйн киноны баатруудын нэг болох минион Тимийн дүрс байх бөгөөд түүнийг 102,213 ширхэг легогоор бүтээх ба 2.5 метр өндөр байх ажээ.

Энэтхэгийн зэвсгийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өсжээ

"Энэтхэгийн батлан хамгаалахын бүтээгдэхүүний экспорт урьд өмнө байгаагүй өндөрт үзүүлэлтэд хүрч, тусгаар тогтносон Энэтхэгийн түүхэнд анх удаа 210 тэрбум рупигийн /2.5 тэрбум гаруй ам.доллар/ босгыг давсныг дуулгахад таатай байна! Зэвсэг, батлан хамгаалахын тоног төхөөрөмжийн экспорт өмнөх санхүүгийн жилийнхтэй харьцуулахад 32.5 хувиар "гайхалтай өслөө" гэж сайд X хуудсандаа бичжээ.

Холливүүдийн нэрт жүжигчин Мэрилин Монрогийн чандрын зэргэлдээх газрыг 195 мянган доллароор худалдан авчээ

Уг газрыг Beverley Hills-д амьдардаг, технологийн салбарт хөрөнгө оруулагч Энтони Жабин худалдаж авсан бөгөөд тэрбээр Монрогийн хажууд байхыг үргэлж мөрөөддөг тухайгаа ярьжээ.

Брент Крюдийн нэг баррель газрын тосны үнэ 87.85 ам.долларт хүрэв

Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент төрлийн газрын тосны зургаадугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ нэг баррель нь даваа гаргийн арилжаа хаагдах үеийн үнээс 0.43 ам.доллар буюу 0.49 хувиар өсөж, 87.85 долларт хүрчээ.

АНУ: Танилцах аппликейшнуудыг орлох хамгийн шилдэг хувилбар нь ажлын байрны платформ уу?

DatingNews.com хуудаснаас олж тогтоосноор танилцах аппликейшн ашиглаад амжилт олоогүй 35-40 насныхан ажлын байр, хүний нөөцийн LinkedIn платформоос хосоо хайх болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58