2023/11/06: Тойм мэдээ
2023, 11 сарын 7. 10:390

АНУ-ын тал ОХУ-д тусалсан гуравдагч орны 130 орчим хуулийн этгээдэд хориг арга хэмжээ авахаар болжээ

Украины эсрэг довтлоход шаардлагатай тоног төхөөрөмжөөр Оросыг хангаж, дэмжлэг үзүүлж буй Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ), Монгол, Швейцарь зэрэг улсын 130 орчим аж ахуйн нэгж, хуулийн этгээд болон хувь хүнийг хориг арга хэмжээний жагсаалтад шинээр нэмж байгаагаа Америкийн Сангийн яам орон нутгийн цагаар 2-ны өдөр онцлон тэмдэглэжээ.

Саудын Араб болон ОХУ газрын тосны олборлолтоо энэ оны эцэс хүртэл бууруулахаа дахин мэдэгдэв

Саудын Арабын Эрчим хүчний яам энэ оныг дуустал сайн дурын үндсэн дээр газрын тосны олборлолтоо өдөрт 1 сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан талаар орон нутгийн цагаар 5-ны өдөр Ройтерс агентлаг тус яамны албаны хүнээс иш татан мэдээлэв.

Палестины Эрүүл мэндийн Яам олон улсын байгууллагаас Газын зурваст эм, эмийн бүтээгдэхүүн, шатахуунаар туслахыг хүсжээ

"...Израилийн талаас Газын зурвас дахь эмнэлгүүдийг онилохоо зогсоохгүй байгаа. Тэдний зүгээс радикалуудыг эмнэлгийн байгууламжуудыг ашиглаж байна хэмээн буруутгаж байгаа нь ердөө л өөрсдийн бөмбөгдөлтийг зөвтгөх шалтаг хайж байгаа хэрэг” гэжээ.

Илон Маск хиймэл оюун ухаан бүхий “шооч” чатботыг хэрэглээнд нэвтрүүлжээ

Сонин, содон бүхнийг сэдэж явдаг тэрбумтан Илон Маск “Грок” гэх хиймэл оюун ухаан бүхий “шооч” чатботыг өөрийн X буюу хуучнаар Твиттер платформ дээр хэрэглээнд нэвтрүүлснээ зарлажээ.

Биньямин Нетаньяху Газын зурвасыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдөх талаар ярьсан сайдаа албан үүргээс нь түр чөлөөлжээ

Ерөнхий сайдын албанаас гаргасан мэдэгдэлд өгүүлснээр, Израилийн Соёлын өвийн сайд Амихай Элияхугийн засгийн газрын уулзалтад оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн гэсэн байна.

Танилц: Мика- Дэлхийн хамгийн анхны хиймэл оюун ухаан бүхий гүйцэтгэх захирал

Түүнийг Мика гэдэг бөгөөд тэр бол Hanson Robotics, Dictador гэх гэх компаниудын хамтарсан судалгааны төсөл юм. Улмаар Dictador компаниас түүнийг өөрсдийн компанийн нүүр царайгаар тодорхойлж, гүйцэтгэх захирлаараа томилжээ.

Tesla компани Германд 25,000 еврогийн автомашин бүтээх болжээ

Даваа гарагт Ройтерс агентлагаас мэдээлснээр Tesla компани ХБНГУ-ын Берлин хотын ойролцоох үйлдвэртээ 25,000 еврогийн автомашин бүтээхээр төлөвлөж байна гэжээ. Тэдний тайлбарласнаар энэхүү төлөвлөгөө нь цахилгаан автомашиныг олон нийтийн хэрэглээ болгоход чиглэсэн гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11