2024/01/12: Тойм мэдээ
1 сарын 15. 11:340

Норвеги: Далайн гүнд ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс болжээ

BBC зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр Норвегийн парламент хойд туйлын далайн ёроолд буюу тус улсын нутаг дэвсгэрт орших далайн гүн дэх ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хуулийн төслийг өмнөх өдөр нь баталсан талаар онцолсон байна.

АНУ: Умард Солонгос-Оросын баллистик пуужингийн худалдаанд оролцсон компани, хувь хүмүүст хориг тавьжээ

ОХУ Украин руу довтлохдоо Умард Солонгосын баллистик пуужинг ашигласан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан АНУ-ын засгийн газар Оросын гурван компани болон Умард Солонгосын баллистик пуужинг ОХУ-д шилжүүлэхэд оролцсон хувь хүнд хориг арга хэмжээ авчээ.

ДЭМБ: “COVID-19”-ийн улмаас нас барсан хүний тоо нэмэгдлээ

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 12 дугаар сард “COVID-19” халдварын улмаас 10 мянга орчим хүн нас барсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.

“Henley Passport Index-2024” жагсаалт нийтлэгджээ

“Henley Passport Index” гэж нэрлэдэг эл чансааг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) дэлхийн 199 орны 227 чиглэлд зорчих мэдээлэлд тулгуурлан гаргадаг бөгөөд дэлхийн улс орнуудын паспортыг хэдэн улсад визгүй зорчих боломжтойгоор нь эрэмбэлдэг.

Хутичуудын халдлагыг зэмлэн буруушаасан тогтоолыг батлав

АНУ, Японы талын өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг тус зөвлөлийн 11 гишүүн дэмжсэн бол ОХУ зэрэг дөрвөн орон түдгэлзжээ.

Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцууллаа

Францын Ерөнхий сайдаар Габриэль Атталь мягмар гарагт томилогдсоны дараа шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг ерөнхийлөгчийн ажлын албанаас пүрэв гарагт танилцууллаа.

АНУ, Их Британи улсууд Йемений хутичуудад цохилт өгч эхэлжээ

Ойрхи Дорнодын хэвлэлүүдэд мэдээлснээр, Ходейда боомт хот болон Йемений нийслэл Сана хот дахь хутичуудын сургалтын бааз, зэвсгийн агуулахуудад цохилт өгсөн байна. Сана хотод гурван удаа дэлбэрэлт болжээ.

Давосын уулзалтад оролцох Хятадын төлөөлөгчдийг Ли Чян тэргүүлнэ

Энэ удаагийн чуулга уулзалтаар хэлэлцэх гол сэдвүүд нь хуваагдсан дэлхий дахины аюулгүй байдал, хамтын ажиллагааг хангах, түүнчлэн хиймэл оюун ухааны эрсдэл, боломжуудын тухай байх болно. Чуулга уулзалтад 100 орчим орны хоёр мянга гаруй төлөөлөгч, 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцох юм.

Tesla компани Герман дахь үйлдвэрлэлээ түр зогсооно

Эд анги дутагдах болсон тул бид Берлин-Бранденбургийн гига үйлдвэрийн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 11-ний хооронд зогсоохоос өөр аргагүй болсон бөгөөд үүнд хэд хэдэн дэд хэсэг хамаарахгүй” гэж Tesla-гийн мэдэгдэлд дурджээ.

Page Six: Дуучин Дуа Липа британи жүжигчинтэй Каллум Тюрнертэй болзож байна

Ийн мэдээлэх болсон шалтгаан нь өнгөрөгч лхагва гарагт тэд АНУ-ын Лос Анжельс хотноо түүний нэгэн шоуны нээлтэд хамт оролцсон бөгөөд шинэхэн хос маань нээлтийн дараах үдэшлэг дээр хамт бүжиж буй нь олны нүдэнд өртсөн байна.

Microsoft дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

NASDAQ биржийн арилжааны мэдээллээр, Microsoft-ын хувьцаа 1.6 хувиар өссөн бол Apple компанийнх 0.9 хувиар буурсан байна. Microsoft-ын зах зээлийн үнэлгээ 2.875 их наяд долларт хүрсэн бол Apple-ынх 2.871 их наяд доллар болжээ.

Японд газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст зориулан түр оршин суух байр барьж эхэлжээ

Ишикава мужийн засаг захиргаа 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд хүчтэй нэрвэгдсэн хоёр хот болох Важима, Сүзүд дөрвөн байршилд 115 түр орон сууц барьж байгаа бөгөөд нэг сарын дотор барьж дуусгахаар зорьж байна. Тус бүс нутгийн замууд ихээхэн эвдэрсний улмаас Япон тэнгисийн эрэг дээрх тус мужид 2500 орчим хүн гацсан хэвээр байна. Баасан гаргийн өглөөний байдлаар гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 215 -д хүрчээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дуучин Тэйлор Свифт ирэх зун сүй тавина

Эх сурвалжийн хэлснээр Трэвис Келси энэ өвлийн амралтын үеэр л сүй тавихаар зэхэж байсан ч хэтэрхий яарсан санагдаж магадгүй хэмээн болгоомжлоод хойшлуулсан гэнэ.

Их Британи: Украинд 2.5 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж үзүүлнэ

BBC агентлагийн мэдээлснээр, Их Британийн ерөнхий сайд Сунак энэ онд Украинд 2.5 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж үзүүлэхээ амласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38