2024/02/15: Тойм мэдээ
2 сарын 16. 10:500

Сэм Альтман: Хиймэл оюун ухааны технологийг амьдралынхаа туршид ашиглах залуучууд "маш азтай хүмүүс"

ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман хиймэл оюун ухааны технологийг амьдралынхаа туршид ашиглах залуучуудыг "маш азтай хүмүүс" гэж тодорхойлоод “Тэдэнд маш том боломжууд бий болох нь ойлгомжтой” хэмээн цохон тэмдэглэжээ.

Европын холбоо ОХУ-д пуужингийн дэмжлэг үзүүлсэн Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байна

Европын холбооны зүгээс ОХУ-д пуужингаар дэмжлэг үзүүлсэн Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа талаар Bloomberg News агентлаг орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлэв.

Nvidia компанийн хувьцаа нэг өдрийн дотор 2.5 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээгээрээ АНУ-даа 3-рт бичигдэх болжээ

Хиймэл оюун ухааны хагас дамжуулагчийн салбарт тэргүүлэгч Nvidia компанийн хувьцааны үнэ өссөөр АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын дунд зах зээлийн үнэлгээгээрээ гуравдугаарт жагсах болжээ.

НАТО-гийн гишүүн 18 улс ДНБ-ий 2 хувийг батлан хамгаалахад зарцуулна

НАТО-гийн гишүүн Европын орнууд энэ онд батлан хамгаалах зардлаа ДНБ-ий 2 хувьд хүргэн өсгөж, нийт 380 тэрбум ам.долларыг зарцуулна гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг лхагва гарагт мэдэгдлээ. Өнгөрсөн онд зардлын хэмжээ ДНБ-ний 1,85 хувьтай тэнцэж байсан юм.

“Супер Боул”-ын парадын үеэр гал нээсний улмаас нэг хүн амиа алджээ

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Супер Боул” тэмцээнд түрүүлсэн “Канзас-Сити Чифс” багийн ялалтыг тэмдэглэх парад дуусах үеэр гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, 21 хүн шархаджээ.

Израил, ХАМАС-ын хэлэлцээ үргэлжилж байна

Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар ХАМАС бүлэглэл болон Израилын төлөөлөгчдийн хооронд зуучлагчдын тусламжтайгаар Египетийн нийслэл Каир хотноо хийж буй хэлэлцээ үргэлжилсээр байна.

Балтийн тэнгисийн орнууд ОХУ-д эсэргүүцлээ илэрхийлэв

ОХУ-ын Дотоод хэргийн яам Латви, Литва, Эстони улсуудын улстөрчдийг эрэн сурвалжлах жагсаалтад оруулсны дараа Балтийн тэнгисийн тус гурван улс дипломат шугамаар Москвад эсэргүүцлээ илэрхийлжээ.

Японы ДНБ хоёр улирал дараалан буурлаа

Японы эдийн засаг өнгөрсөн оны 10-12 дугаар сард хоёр дахь улиралдаа дараалан агшсаныг засгийн газраас пүрэв гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа. Өрх, бизнесийн зарлага сул байсантай холбоотойгоор 0.4 хувиар буурчээ.

Богд хааны ордон музейд Зангиа.МН сайтаас хандив өргөлөө

ZANGIA.MN сайт нь Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүх соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж болох Богд хааны ордон музейн сэргээн засварлалтад дэмжлэг үзүүллээ.

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ ажилчдаа тасралтгүй сурч, хөгжих боломжийг бүрдүүлэхээр ЗАНГИА АКАДЕМИ-тай хамтран ажиллаж байна

Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй 'Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, үлгэр жишээ засаглал бүхий үйлдвэрийн газар байх зорилтынхоо хүрээнд Зангиа Академитай тав дах жилдээ хамтран ажиллах байна. Энэ жилээс эхлэн Зангиа Академиар дамжуулан ажилчдынхаа ур чадварыг үнэ төлбөргүй дээшлүүлэх боломжтой боллоо.

В.Путин: Оросын хувьд Ж.Байден ерөнхийлөгч байх нь Д.Трампаас дээр

Оросын хувьд АНУ-ын ерөнхийлөгчийн албыг Жо Байден хаших нь Дональд Трамп хашсанаас дээр гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийг дэмжигч сэтгүүлч Павел Зарубинтай лхагва гарагт камерын өмнө ярилцах үеэрээ хэлжээ.

Индонезийн ерөнхийлөгчийн сонгуульд Прабово Субианто тэргүүлж байна

Нийт саналын хуудасны 39.33 хувийг тоолсны дараах байдлаар тэрбээр 55.97 хувийн санал аваад байгаа бол сонгогчдын 24.56 хувь нь Жакарта мужийн захирагч асан Анис Басведан, 19.46 хувь нь Төв Ява мужийн захирагч асан Ганжар Прановог дэмжжээ.

Super Bowl LVIII тоглолт дуучин Тэйлор Свифтийн нөлөөгөөр бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй шоугаар тодорлоо

Бидний урьд мэдээлсэн дагуу уг тоглолтын шууд дамжуулалт нь бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй шоугаар тодорсон. Тэгвэл хэвлэлийнхний мэдээлж буйгаар энэ нь дуучин Тэйлор Свифтийн нөлөө гэнэ шүү.

Олимпод оролцох Орос, Беларусийн тамирчдыг сайтар шалгана

Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ энэ зун болох Парисын Олимпын наадамд оролцох болзлыг хангасан Орос, Беларусийн тамирчин нэг бүрийн эрхийг тодорхойлох тусгай хороог байгуулах гэж байна. Энэ тухай эх сурвалж лхагва гарагт мэдээлжээ.

Apple компанид хамгийн урт хугацаанд зүтгэсэн дизайнер тэтгэвэртээ гарах болжээ

Блумберг сувгаас мэдээлж байгаагаар Барт Андре 1992 онд Apple компанид ажилд орсон бөгөөд тэтгэвэрт гарах хүртлээ ахлах дизайнер болтол дэвшжээ.

АНУ: Брүүклиний коллежийг 2 дипломтой төгссөн, 3 хэлтэй бүсгүй ажилд орж чадахгүй байгаадаа бухимджээ

Лаонни Сантосын хувьд горилж байсан ажил нь ердөө л дэлгүүрийн борлуулагчийн орон тоо байсан хэдий ч тэрээр ажилд орж чадаагүйдээ ихээхэн урам хугарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13