Харилцан яриа өрнүүлэх оновчтой аргууд
2022, 5 сарын 16. 10:000

Хүмүүстэй богино хэмжээний харилцан яриа өрнүүлж чаддаг байх гэдэг маш чухал. Хэдийгээр олон нийтийн дунд энэ төрлийн харилцан яриа нь үр ашиггүй, цаг нөгчөөсөн зүйл гэгддэг ч үр дүнтэйгээр богино хэмжээний харилцан яриа өрнүүлснээр та өөрийн танилын хүрээгээ тэлэх бөгөөд хамтран ажиллагсадтайгаа ч найрсаг харилцааг бий болгож чадах юм. Тэгвэл бид тантай хэрхэн амжилттайгаар богино хэмжээний харилцан яриа өрнүүлэх аргуудыг хуваалцъя.

1. Айдастайгаа нүүр тул

Танихгүй хүнтэй яриа үүсгэх гэдэг эхэндээ бүх л хүнд тухгүй мэдрэмж төрүүлдэг. Энэ нь дан ганц дотогшоо, бүрэг хүмүүст л тулгардаг асуудал биш юм. Тиймээс нэн түрүүнд та яг яагаад энэ төрлийн яриа үүсгэх дургүй болохоо тодорхойлох хэрэгтэй. Таны тухай сөргөөр бодчихно гэж эмээхдээ энэ төрлийн харилцан ярианаас зайлсхийдэг үү? Эсхүл та уур амьсгалыг таагүй болгож магадгүй гэж айдаг уу? Дахин таарахгүй ч байж магадгүй хүнтэй ярихаас төвөгшөөдөг үү? гэх зэргээр өөртөө асуулт тавьж, өөрийгөө таних хэрэгтэй. Дараа нь энэ мэт харилцан яриа танд ямар, ямар эерэг үр дагавар авчирч болохыг бодоод үзээрэй.

Хэдий дахин таарахгүй байсан ч богинохон яриа өрнүүлэхэд үнэхээр таатай хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр айдас болоод элдэв бодлоо хойш тавиад тухайн мөчдөө найрсаг харилцаа үүсгэхийг хичээгээд нэг үзээрэй.

2. Ярианы сэдэв бэлдэх

Яриа өдөж, харилцан яриаг эхлүүлэх гэдэг амаргүй даваа. Гэхдээ хоёр хүн нэг өрөөнд чив чимээгүй сууж байгаа нөхцөлд хэн хэн нь л тухгүй мэдрэмж авч байгаа гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Тиймээс хаана ч, хэнтэй ч ярьж өрнүүлж болох хэдэн сэдэвтэй явж байхад илүүдэхгүй. Энэ нөхцөлд заавал цаг агаарын тухай ярих хэрэггүй шүү дээ. Өөрийн хобби, юу хийх дуртай хийгээд хүүхдүүд, тэжээвэр амьтдынхаа тухай ч сонирхолтой яриа өрнүүлж болно. Гэхдээ шууд л танихгүй хүн дээр очоод би нохой тэжээдэг гэж болохгүй. Тэгэхээр тухайн хүнээс асуулт асуух шугамаар яриа эхлүүлэх нь зүйтэй. Харин ярианы сэдэв таныг чиглэхэд бэлдсэн сэдэв рүүгээ яриагаа эргүүлж болно. Гол нь харилцан ярьж буй хүнтэйгээ ямар сэдэв дээр яриа нийлэхээ анзаарч мэдрэх хэрэгтэй.

3. Тохиромжтой асуулт тавих

Дээр дурдсанчлан богино хэмжээний харилцан яриаг асуулт асуух маягаар эхлүүлэх нь маш үр дүнтэй. Тиймээс хаана байгаагаа мэдэрч тохиромжтой асуулт тавин тухайн хүнийг яриандаа уруу татах нь харилцан яриа өрнүүлэх хамгийн оновчтой арга юм. Жишээ нь, та хоёр ямар нэг арга хэмжээнд оролцож байгаа бол,

-Та яагаад энэ арга хэмжээнд оролцох болов?

-Арга хэмжээнээс хамгийн их таалагдсан хэсэг нь юу байв?

-Эсвэл энэ арга хэмжээнд учир дутагдалтай зүйл юу байв? гэх мэтээр эхэлж болно.

Богино хэмжээний харилцан яриа өрнүүлэхийн давуу талууд:
  • Ижил сонирхолтой хүмүүсээ олж, нөхөрлөх, танилын хүрээгээ тэлэх
  • Сонсох чадварыг сайжруулах
  • Нийгмийн харилцаанд орохдоо айдас бага мэдрэх, цаашлаад ямар ч хүнтэй найрсаг харилцаа үүсгэж чаддаг болох
  • Хүнд сэдвээр ч ярилцаж, тухайн сэдвийн хүрээнд өөрийн сэтгэл мэдрэмжээ илэрхийлж чаддаг болох
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
4
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59