Кремль: Дэлхийн хүнсний хямралын шалтгаан бид биш, барууны хориг арга хэмжээний уршиг
2022, 5 сарын 24. 2:202

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ордон буюу Кремлийн зүгээс орон нутгийн цагаар 23-ны өдөр дэлхийн хүнсний хямрал Оросоос бус барууны хориг арга хэмжээнээс болсон гэж мэдэгдэв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн өдөр хэлэхдээ, "Орос үргэлж үр тарианы найдвартай экспортлогч байсаар ирсэн. Асуудлын үндэс нь бид биш. Дэлхий даяар өлсгөлөн нүүрлэх аюул тулгарч буй нь бидний эсрэг хориг арга хэмжээ авсан хүмүүс болон тэдгээр хориг арга хэмжээний уршиг юм” хэмээн цохон тэмдэглэснийг орон нутгийн хэвлэлүүд онцолжээ.

Песков хэлэхдээ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлхий нийтийг өлсгөлөнд нэрвэгдүүлж болзошгүй хүнсний хямрал нүүрлээд буй талаарх НҮБ-ын дүгнэлттэй санал нэг байгааг дурдсан байна.

Барууны орнууд ОХУ-ын эсрэг орчин үеийн түүхэн дэх хамгийн хатуу хориг арга хэмжээ авснаар хүнсний хямрал үүссэн гэж мөн тэрээр хэлэв.

АНУ тэргүүтэй барууны холбоотон орнууд Украины хямралын төлөө ОХУ-ыг шийтгэхийн тулд янзан бүрийн эдийн засгийн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа билээ.

ОХУ болон Украин нь хоёулаа улаан буудай, эрдэнэ шиш зэрэг хүнсний бүтээгдэхүүний гол экспортлогч орнууд юм. Энэ оны хоёрдугаар сард ОХУ Украинд түрэмгийлэл үйлдэж эхэлсэн явдал өдгөө 4 дэх сардаа сунжран үргэлжилж буй нь дэлхий даяар хүнсний хангамж, нийлүүлэлтийн томоохон асуудлыг үүсгэх нь дамжиггүй юм.

ОХУ нь Украины эсрэг дайралтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ тус улсын тээвэрлэлт, импорт экспортын гол үйл ажиллагааг хариуцдаг өмнөд хэсгийн томоохон боомтуудыг хаагаад байгаа билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
4
0
3
1
5
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Том зочин
95.12.113.228
   /
2022, 5 сарын 27. 3:33

Юугаа хуцаад байдаг юм бэ орчуулга хийхдээ эсрэг үг хавчуулахаа мартахгүй ээ бас Оросын Түрэмгийлэл чих шиг бага өдөөн хөтгаарай энийг орчуулж тавьсан эргүү ацаа

Зочин
103.57.93.13
   /
2022, 5 сарын 24. 9:35

Тийм шүү! Хэн хориг тавьсан Тэр хямралыг бий болгосон нь ямар ч тэнэгт ойлгомжтой !!!

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04