Украин: Хар тэнгист хүмүүнлэгийн коридорыг нээж, ойрын хугацаанд үр тарианы экспортыг сэргээнэ
2023, 8 сарын 11. 5:022

Хар тэнгисээр дамжуулан үр тарианы экспорт хийхэд хүндрэлтэй болоод буй Украин улс орон нутгийн цагаар 10-ны өдөр хүмүүнлэгийн түр гарц нээхээр болсноо мэдэгдэв.

"Хар тэнгисээр дамжих үр тарианы хүмүүнлэгийн шинэ түр коридорын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байна. Эхний хөлөг онгоцнууд ойрын хугацаанд уг гарцыг ашиглан тээвэр хийх төлөвлөгөөтэй байна” хэмээн Украины Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Олех Тшалик мэдэгдсэнийг France24 агентлаг онцлон тэмдэглэжээ.

Украины Хар тэнгисийн боомтуудад гацаад буй худалдааны хөлөг онгоцнууд үр тариа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд энэхүү гарцыг ашиглах болно” хэмээн тэрээр мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрээр үргэлжлүүлэн “Энэхүү үйл явц маш ил тод явагдах болно. Тодруулбал бид хөлөг онгоцнуудад камер суурилуулж, цэрэг дайны бус зөвхөн хүмүүнлэгийн зориулалттай гэдгийг харуулах болно” хэмээн дурджээ.

Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээр Оросын талын санаачлагаар өнгөрсөн сарын 17-ны өдөр дуусгавар болсонтой холбогдуулан Украины улаан буудай, эрдэнэ шиш, наранцэцгийн тос зэрэг тариалангийн салбарын бүтээгдэхүүнүүд Хар тэнгисээр дамжин Европ, Ази, Африкт нийлүүлэгдэх боломжгүй болоод байгаа билээ.

Ерөнхийлөгч Володимир Зеленський "Украины үр тарианы экспорт гацаанд орсон тохиолдолд харамсалтай нь дэлхийн зах зээлд маш их үр тарианы хомсдол бий болно. Олон олон улс орнууд үүний нөлөөг амсах нь дамжиггүй” хэмээн анхааруулсан байна.

Африк зэрэг орлого багатай орнууд дахь хүнсний хомсдолыг багасгах зорилгоор Хар тэнгисээр дамжих үр тарианы экспорт өнгөрөгч хугацаанд саадгүй явсаар ирсэн юм. Тодруулбал НҮБ-ын мэдээлснээр, Хар тэнгисээр дамжуулан хийсэн Украины үр тарианы экспортын 53 хувь нь Хятад, Турк, Египет, Судан зэрэг улсуудыг зорьсон болохыг мэдэгдэв. Хар тэнгисийн хэлэлцээрийн үр дүнд тус улс 33 сая тонн орчим үр тариа экспортолсон байна.

Гэвч Украины тал энэхүү хүмүүнлэгийн коридорыг ашиглан үр тариа экспортлох талаар дурдахад ОХУ-ын Кремлийн ордон шууд эсэргүүцэл үзүүлэв. Тодруулбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Аюулгүй байдлын хангалттай баталгаа байхгүй тохиолдолд тухайн газарт тодорхой эрсдэл үүсэх нь тодорхой. Тэгэхээр Оросын талд мэдэгдэлгүйгээр аливаа хийсэн үйлдэл бүхэн эрсдэл дагуулж болзошгүй гэдгийг сануулах нь илүүц биз” хэмээн өгүүлсэн байна.

Тэрчлэн Их Британийн ерөнхий сайд Риши Сунак өнгөрсөн сард ерөхийлөгч Зеленськийтэй уулзахдаа "Орос улс Хар тэнгисийн бүс дэх худалдааны хөлөг онгоцнуудыг ихээр онилж байна. Их Британи холбоотнуудынхаа хамтаар нөхцөл байдлыг анхааралтай ажиглах болно” хэмээн анхааруулж байв.

Мөн Украины Батлан ​​хамгаалах яамны зүгээс “Оросууд Хар тэнгисийн усан замыг хааж, хөлөг онгоцнуудыг устгах дадлага хийж байгаа тодорхой байна. Үүгээрээ дамжуулан тэд Украины боомтыг чиглэн тээвэр хийдэг иргэний хөлөг онгоцнуудад аюул заналхийлэл учруулах сонирхолтой байгаа бололтой” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
103.57.94.16
   /
2023, 8 сарын 11. 19:02

Ухар фашистуудад ямар юмых нь хүмүүнлэгийн коридлр бдаг юм. Иргндийнхээ эрхтэнг зардаг фашистууд

Отгооо
223.38.42.227
   /
2023, 8 сарын 11. 10:00

Энэ олон орон хиллээд хар тэнгистэй залгаа бхын яаж яваад Оросынх ч болцын.арай шунал дарангуйлал нь туйлдаа хүрцэн улс юмаа.
Энэ сүйрч бгаа дээр нь нам өолгох нь зөв
100 жилээр ухруулах хэрэгтэй.адгийн алтан загасны үлгэрийн эмгэн ий түүх тэр чигтээ зохицсон улс юмаа.

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01