Аялал жуулчлал, орон сууц түрээсийн үйлчилгээ явуулдаг Airbnb компани Хятадын “0-КОВИД” бодлогын улмаас тус улсын зах зээлийг орхиж, гадаад руу аялах хятадуудад анхаарч ажиллахаар шийджээ.
Тийнхүү ирэх зунаас өмнө тэд веб хуудас дээр нь байгаа Хятадын бүх л түрээсийн байр, аялал жуулчлалын үйлчилгээний жагсаалтыг устгах болсон байна.
Airbnb компанийн хувьд сүүлийн хэдэн жил дараалан Хятадын зах зээлээс нийт ашгийн ердөө 1 хувийг л олж байсан юм.
Airbnb анх 2016 онд БНХАУ-д үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрөгч 5 жилийн хугацаанд тус бүсэд нийт 25 сая хүнд үйлчилгээ үзүүлжээ. Гэвч 2017 онд тэдэнтэй адилхан үйлчилгээ явуулдаг Хятадын Aibiying компани үйл ажиллагаагаа эхлүүлснээр өрсөлдөөн ихсэж, Хятадын засгийн газраас тэдэнд үзүүлэх хууль, зохицуулалтын хүрээн дэх дарамт шахалтууд нэмэгдсэн байна. Улмаар 2019 онд хятад аялагчдын тоо нийт 155 саяд хүрч байсан ч коронавирусийн цар тахал гарснаас хойш БНХАУ-ын аялал жуулчлалын салбар хүндхэн байдалд орсноор Airbnb тэдний зах зээлийг орхихоос өөр аргагүй д хүрчээ.
Эх сурвалж: BBC
баярлалаа