Элсэн чихэр үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Энэтхэг улс экспортдоо хязгаарлалт тогтоолоо
2022, 5 сарын 26. 10:560

Хэдхэн хоногийн өмнө үр тарианы экспортдоо хориг тогтоогоод байсан Энэтхэг улс лхагва гарагт элсэн чихрийн экспортдоо хязгаарлалт тогтоохоор шийдсэнээ мэдэгджээ.

Тэдний мэдэгдлээс үзвэл, Энэтхэгийн засгийн газраас ирэх есдүгээр сарыг хүртэл нийт ердөө 10 сая тонн элсэн чихрийг л экспортод гаргах болсон байна. Түүнчлэн энэ зургадугаар сарын нэгнээс аравдугаар сарын гучин нэгний хооронд худалдаачид элсэн чихэр экспортлох болбоос эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болжээ.

Энэтхэг улсын хувьд элсэн чихэр үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бол экспортоороо Бразил улсын дараа буюу хоёрдугаарт бичигддэг юм. Гэвч дотоод дахь элсэн чихрийн нөөцөө тодорхой түвшинд барихын тулд тэд ийнхүү экспортдоо хязгаарлалт тогтоох болсон байна. Учир нь Энэтхэг улсад өнгөрөгч сард инфляцын түвшин сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр буюу 7.8 хувьд хүрчээ.

Үйл явдлын хүрээнд Дэлхийн банкнаас мэдээлснээр, Орос, Украины дайн дэлхий дахины түүхий эдийн зах зээлд хүчтэй цохилт үзүүлж, ихээхэн уршиг дагуулж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдал нь ирэх 2024 оныг дуустал үргэлжлэх юм. Улмаар энэ онд л гэхэд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 22.9 хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ. Үүнээс үр тарианы үнэ хамгийн их өсөх бөгөөд Дэлхийн банкнаас таамагласнаар 40 хувиар өсөх гэнэ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35