Элизабет Уоррен: Бодлогын хүүг өсгөх нь Владимир Путинийг танкнуудаа эргүүлж, Украины газар нутгийг орхиход хүргэхгүй
2022, 6 сарын 23. 12:310

Лхагва гарагт болсон Сенатын банкны хорооны сонсголын үеэр Ардчилсан намын сенат Элизабет Уоррен Холбооны нөөцийн банкны бодлогын хүү өсгөх аргыг хурцаар шүүмжилжээ.

Тэрээр Төв банкны ерөнхийлөгч Жероми Пауэллд хандаж, бодлогын хүүгээ болгоомжтойгоор өсгөж, олон мянган иргэнийг ажлын байргүй болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.

Сонсголын үеэр хатагтай Уоррен Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгчид хэдэн асуулт тавьсан нь, бодлогын хүүг өсгөснөөр шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ буух эсэхийг лавлажээ.

Харамсалтай нь түүний асуултын хариуд ноён Пауэлл “Үгүй” гэсэн юм. Түүний хариултыг сонссон Элизабет Уоррений зүгээс “Бодлогын хүүг өсгөх нь Владимир Путинийг танкнуудаа эргүүлж, Украины газар нутгийг орхиход хүргэхгүй, монополчлолыг задлахгүй, коронавирусийн тархалтыг зогсоохгүй. Харин ч айл өрхүүдийн зээлийн хүүг өсгөж, олон хүнийг ажлын байраа алдахад хүргэнэ.

Инфляц гэдэг яг л өвчин шиг, анагаах эм нь тухайн асуудалд тохирсон байхгүй болбоос өвчнийг улам дордуулна. Одоогийн байдлаар Холбооны нөөцийн банк үнийн өсөлтийн гол шалтгаануудад нөлөөлж чадахгүй нөхцөлд байгаа ч тэд хүмүүсийг ажлын байргүй болгох, айл өрхүүдийг ядууралд хөтлөх замаар эрэлтийг бууруулж байна” хэмээжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35