Тоёота компани дугуйн булын бэхэлгээ нь сул байж болзошгүй цахилгаан машинуудаа эргүүлэн татах болжээ
2022, 6 сарын 27. 12:310

Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани дугуйн булын бэхэлгээ нь сул байж болзошгүй 2700 орчим цахилгаан машинаа эргүүлэн татах болжээ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн BBC агентлагт хэлснээр, bZ4X загварын бүрэн цахилгаан автомашины дугуйн булнууд хэдхэн миль туулсан хойно суларч, улмаар дугуйнуудыг автомашины эх биеэс салахад хүргэж болзошгүй гэнэ.

Тийнхүү автомашинуудыг эргүүлэн татах ажлыг тус загварын машин Япон улсын зах зээлд анхлан худалдаанд гарснаас хойш ердөө хоёрхон сарын дараа зохион байгуулах болжээ.

Мөн Японы Субару компани ч Тоёотатай хамтран бүтээсэн 403 ширхэг цахилгаан автомашинаа ижил шалтгааны улмаас эргүүлэн татах болсноо мэдэгдсэн байна.

Автомашины дугуйн бул сулрах нь дугуйг машины эх биеэс салах, цаашлаад жолооч машины жолоодлогыг алдах, томоохон осол гарах эрсдэлийг дагуулж байдаг юм.

Toyota's explanatory drawing illustrating the safety issue.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35