Их Британи Японы Фукушимагийн хүнсний бүтээгдэхүүний импортод тавьсан хоригоо цуцлахаар болжээ
2022, 6 сарын 29. 1:490

Их Британийн засгийн газар Японы Фүкүшима мужаас гаралтай аливаа хүнсний бүтээгдэхүүний импортод хориг тавиад байснаа цуцлахаар болсон нь багагүй маргаан дагуулах төлөвтэй байна. “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Японы ерөнхий сайд Фумио Кишида нар энэхүү асуудлын талаар хэлэлцсэний үр дүнд ийнхүү эцэслэн шийдвэрлэсэн ажээ.

Японы Киодо агентлагийн 28-ны өдөр мэдээлснээр, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон мөн өдөр “Их 7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт болж буй ХБНГУ-ын Бавари мужийн Эльмау шилтгээнд Японы ерөнхий сайд Фумио Кишидатай уулзсан талаар онцлов.

Үүний өмнөхөн буюу өнгөрөгч тавдугаар сард ерөнхий сайд Кишидаг Их Британид айлчлах үеэр ерөнхий сайд Жонсон Нар Фүкүшима мужаас гаралтай попкорн зэрэг хүнснээс хамтдаа амтархан зооглосон нь хэвлэл мэдээллийнхний дуранд өртсөн билээ. Түүнчлэн энэ үеэр 2011 онд Фүкүшимагийн атомын цахилгаан станцад болсон ослоос хойш өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжсээр байгаа тус бүс нутгаас хүнс импортлохыг хориглох шийдвэрийг цуцлахаа амласан юм.

Маргаан дэгдэхийг ч үл харгалзан Фукушимагийн хүнсний импортын хязгаарлалтыг цуцлах тухай Их Британийн зүгээс амласан явдал нь Япон тэргүүтэй Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлд (CPTPP) нэгдэх хэлэлцээрээс үүдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа юм. Их Британи Европын холбооноос гарснаас хойш CPTPP-д нэгдэн экспортын зах зээлийг баталгаажуулахад анхаарч байна.

Үүний зэрэгцээ Тайвань ч мөн өнгөрөгч хоёрдугаар сард Японы Фукушима зэрэг таван мужаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг зөвшөөрснөө зарласан билээ. Тус улс ч мөн өнгөрсөн оны есдүгээр сард CPTPP-д элсэх хүсэлтээ гаргаж Японоос дэмжлэг авахаар хэлэлцэж байгаа ба Японы тал Фүкүшимагаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг Тайваниас шаардсаны үндсэн дээр импортыг сэргээсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04