Орос, Иран улсууд Хятадын зах зээл дэх газрын тосны байр сууриа алдахгүйн тулд хямд үнээр өрсөлдөх болжээ
2022, 7 сарын 5. 4:470

Америкийн эсрэг нэгдэл болох Орос, Иран хоёр Хятадын газрын тосны зах зээлийн төлөө үнэ бууруулах ширүүхэн өрсөлдөөнийг өрнүүлж байна. Украиныг эзлэн түрэмгийлсний дараа АНУ болон барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнд зах зээл нь хумигдсаар буй ОХУ Хятад руу газрын тосоо маш хямд өртгөөр нийлүүлж байгаа нь Иран улсыг газрын тосны үнээ буулгахаас өөр аргагүй байдалд хүргээд байгаа юм.

Барууны хориг арга хэмжээний улмаас газрын тосны экспорт нь ихээхэн хумигдсан ОХУ Хятадын зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийн тулд олон улсын зах зээлээс хамаагүй бага өртгөөр борлуулах тактик баримталж буй нь Иран улсыг газрын тосоо зах зээлийн ханшаар борлуулах боломжгүйд хүргээд байгаа талаар Bloomberg News суваг орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлэв. Харин АНУ-ын хориг арга хэмжээний улмаас экспортын зам нь мөн хаагдаад буй Иран улс нь Хятадын газрын тосны хамгийн том нийлүүлэгч орон хэдий ч ОХУ Украинд дайн өдүүлснийхээ дараа Хятад руу газрын тосоо яаравчлан нийлүүлэх болсон нь Ираны хувьд тун ээдрээтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм.

Украинд дайн дэгдсэний дараачаас Хятад улс Оросын нефтийн импортыг ихээхэн нэмэгдүүлээд байгаа билээ. Учир нь олон улсын хориг арга хэмжээний улмаас зах зээл нь хумигдсан Орос улс Хятадад газрын тосоо хямд үнээр нийлүүлж эхэлсэнтэй холбоотой. Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-аас 8.42 сая тонн газрын тос импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс даруй 55 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ийм нөхцөлд Иран Хятадын зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд газрын тосныхоо үнийг бууруулахаас өөр арга байхгүй. Одоогоор Ираны газрын тосны үнэ ирэх 8-р сард Хятадад нийлүүлэгдэх Оросын Уралын газрын тосны үнэтэй ойролцоо байгааг хэвлэлүүд онцолж байна.

Энэ нь Брент маркын газрын тосноос баррель тутамдаа 10 ам.доллараар доогуур байгаа хэрэг бөгөөд дайн эхлэхээс өмнө уг үнийн зөрүү 4-5 ам.доллароор хэмжигдэж байсантай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гэв. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар Брент маркын газрын тос баррель нь 114.91 ам.доллар байсан юм.

Олон улсын эрчим хүчний зөвлөх Fact Global Energy (FGE) компанийн тайлбарласнаар Хятад улс өнгөрөгч 5-р сараас 6-р сар хүртэл Ираны газрын тосны импортын хэмжээг өдөрт 700,000 баррель хэвээр хадгалсан ч Оросын Уралын түүхий тос Хятадын зах зээлд Ираны түүхий нефтийг хэсэгчлэн орлож байгааг цохон тэмдэглэв.

Сингапурын эрчим хүчний мэдээллийн Bandinsight компанийг үүсгэн байгуулагч Бандана Хари "Иран, Оросын хоорондох энэхүү өрсөлдөөн нь тэр чигтээ Хятадад ашигтай юм. Персийн булангийн газрын тос олборлогч орнуудын хувьд ч Хятад руу нийлүүлэгддэг газрын тосны хэмжээ нь эрс бууран зах зээлээ алдаж буйг харах түгшүүртэй байх нь тодорхой” гэж онцолжээ. Персийн булангийн газрын тос үйлдвэрлэгчдийн хувьд Хятад улс мөн хамгийн том нефть импортлогчдын нэг юм.

Хятадын хувийн жижиг газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн төрийн өмчит газрын тос боловсруулах үйлдвэрүүдээс ялгаатай нь гадаад зах зээлд экспортлох боломжгүй тул зөвхөн дотоодын зах зээлд түлшээ нийлүүлдэг аж. Сүүлийн үед тус улс дахь цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор томоохон хотуудад тавьсан хорио цээрийн дэглэмийн улмаас эдгээр компаниудын дотоодын эрэлт буурч ихээхэн алдагдал хүлээсний дээр Орос, Ираны хямд газрын тосноос хараат байдал улам нэмэгдсэн байна.

Түүнчлэн гарал үүслийг нь үл харгалзан хямд өртгөөр газрын тос худалдан авч байгаагаас болж Баруун Африкийн зарим оронд газрын тосны үнэ өрсөлдөх чадвараа алдсан гэв. Учир нь Баруун Африкийн газрын тос олборлогч Ангол, Габон, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсууд Хятадаас алслагдсан тул тээврийн зардал харьцангуй өндөр байдаг аж.

Эрчим хүчний мэдээллийн Cepler-ийн дурдаж буйгаар эдгээр газрын тос олборлогч орнууд Орос, Ираны хооронд өрнөж буй хямд үнийн өрсөлдөөнд хохирол амсах нь гарцаагүй хэмээн тайлбарлав. Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн (OIES) Хятадын эрчим хүчний захирал Михал Мейдан "Газрын тосны үнэ нь Хятадын жижиг боловсруулах үйлдвэрүүдийн хувьд тун чухал ач холбогдолтой. Энэ хандлага эдийн засаг сэргэж, үйл ажиллагаа жигдрэн газрын тосны эрэлт нэмэгдэх хүртэл үргэлжлэх төлөвтэй байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35