Шри Ланка улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ранил Викремесингхэ онц байдал зарлажээ
2022, 7 сарын 18. 17:140

Ням гарагийн орой Шри Ланка улсын засгийн газраас улс даяар онц байдал зарлах тухай мэдэгдэл гаргажээ. Онц байдлыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ранил Викремесингхэ зарласан байна.

Мэдэгдэлд өгүүлснээр, “Онц байдал зарлах нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиулах, ард иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагатай хангамж, үйлчилгээг тасалдуулахгүй байхад чухал ач холбогдолтой” гэсэн юм.

Шри Ланка улс нь өдгөө ерөнхийлөгчгүй байгаа бөгөөд ерөнхийлөгчийн үүргийг ерөнхий сайд, эдийн засгийн сайд Ранил Викремесингхэ гүйцэтгэж байгаа билээ.

Тус улсын ерөнхийлөгч асан Готабаяа Ражапаксагийн хувьд өнгөрөгч долоо хоногт нутгаасаа дүрвэж, Сингапур улсаас огцрох хүсэлтээ өргөн барьснаар тус улсын улс төрийн эмх замбараагүй байдал нь улам даамжирсан юм.

Үйл явдлын хүрээнд тэрээр нэгэн мэдэгдэл хийсэн нь ерөнхийлөгч асан одоогийн энэ эдийн засгийн хямралаас зайлсхийхийн тулд өөрийн эрх мэдлийн хүрээнд авч хэрэгжүүлж болох бүх л арга хэмжээг авсан хэмээжээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35