Аргентины шүүхээс Милейгийн шинэчлэлийн зарим алхмыг түдгэлзүүлжээ
1 сарын 31. 17:270

Аргентины Холбооны шүүх Ерөнхийлөгч Хавьер Милейгийн гаргасан зарлигийн хоёр заалтын хэрэгжилтийг түр зогсоохоор шийдвэрлэжээ. Эдгээр нь хөл бөмбөгийн клубүүдтэй холбоотой заалтууд юм.

Ерөнхийлөгчийн зарлигийн 335, 345 дугаар заалтуудыг "эцсийн шийдвэр гаргах хүртэл" түдгэлзүүллээ гэж Аргентины хөл бөмбөгийн холбоо мэдээлжээ. Эдгээр заалт нь Үндсэн хуульд харшилж байна гэж хүлээн зөвшөөрөхийг шаардсан нэхэмжлэлийг Сальто хотын хөл бөмбөгийн холбооноос шүүхэд гаргасан байна.

Хөл бөмбөгийн клубүүдийг хувьцаат нийгэмлэг болгох гэсэн Милейгийн шийдвэр нь олон улсын спортын байгууллагуудын зүгээс Аргентины хөл бөмбөгийн холбоонд хориг тавихад хүргэж болзошгүй гэж өмнө нь анхааруулж байсан юм. Олон улсын Олимпын хороо, Олон улсын хөл бөмбөгийн холбооны дүрэмд зааснаар бол төрөөс спортын байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон тохиолдолд торгууль шийтгэл оноодог.

Аргентины засгийн газрын санал болгож буй шинэчлэл нь хөл бөмбөгийн клубүүдийг гадаадынхан худалдаж авснаар тус улсад валют орж ирэхэд дөхөм болно гэж үзэж байгаа аж.

Шүүхээс Милейгийн зарлигийн заалтуудыг хэрэгжүүлэхийг түр зогсоосон хоёр дахь тохиолдол нь энэ юм. Өмнө нь Хөдөлмөрийн маргааны шүүхийн танхимаас уг баримт бичгийн хөдөлмөрийн хууль тогтоомжтой холбоотой хэсгийг Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзжээ.

Милей өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд ард иргэддээ хандаж үг хэлэх үеэрээ онцгой зарлиг гаргах болсноо мэдэгдсэн юм. Түүний зарлигт төрөөс үнийг зохицуулдаг байдлыг халах, олон улсын худалдааг хөнгөвчлөх зорилгоор гаалийн дүрэм журмуудыг өөрчлөх, төрийн өмчит компаниудыг хувьчлах бэлтгэл ажлыг хангах, экспортод хязгаарлалт тавихыг хориглох зэрэг 30 томоохон шинэчлэлийг тусгажээ. Уг баримт бичиг нь өдгөө мөрдөж буй хуулиудыг өөрчлөх, хүчингүй болгоход чиглэсэн 300 гаруй зүйл заалттай юм. Парламентын хоёр танхим үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд зарлиг хүчингүй болно.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49