Амазон компани Фэйсбүүкийн 10,000 группыг хуурамч сэтгэгдэл нийтэлдэг гэх шалтгаанаар шүүхэд өгчээ
2022, 7 сарын 21. 1:380

Дэлхийн хамгийн том цахим худалдааны Амазон компани орон нутгийн цагаар 19-ний өдөр бүтээгдэхүүний талаар худал сэтгэгдэл бичдэ Фэйсбүүк группуудын админуудыг шүүхэд өгсөн байна.

Амазон компанийн зүгээс Фэйсбүүкийн 10,000 гаруй группын админуудыг системтэйгээр худал сэтгэгдэл бичиж, хариуд нь үнэ төлбөргүй бүтээгдэхүүн, мөнгө санал болгосон хэргээр Вашингтоны Кинг Каунтигийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай Wall Street Journal мэдээлжээ.

Эдгээр Фэйсбүүк группуудын гишүүд бүтээгдэхүүний талаар худал сэтгэгдэл бичснээр бүтээгдэхүүний нэр хүндийг өсгөж, улмаар тус бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлсэн гэв.

Уг асуудлын хүрээнд камерын tripod-оос эхлээд машины камер хүртэл байсан бөгөөд энэхүү залилан нь АНУ, Их Британи, Герман, Франц, Итали, Испани, Япон зэрэг Амазон сайтууд дээр зохион байгуулалттайгаар болсон байна.

Эдгээр Фэйсбүүк группуудын админыг олж тогтоон үйл ажиллагааг нь зогсоож, олсон үндэслэлгүй ашгийг нь буцаан авах зорилготой гэж мэдэгджээ.

Их Британийн монополийн эсрэг хууль тогтоогчид Амазон болон Гүүгл компаниуд өнгөрсөн жил эдгээр хуурамч сэтгэгдэл бичих явдалтай хангалттай тэмцсэн эсэхийг шалгаж эхэлсэн бөгөөд АНУ-ын Холбооны Худалдааны Комисс мөн 2019 онд Амазон дээр зарагдаж буй бүтээгдэхүүнд сэтгэгдэл бичүүлэх зорилгоор бусдад мөнгө төлөх зэрэг үйлдэл гаргасан жижиглэн худалдаачдыг олж илрүүлсэн байна.

Facebook компанийн зүгээс ч энэ талаар мэдэгдэл гаргаж, Amazon компанитай нягт хамтран ажиллаж байгаа аж.

Фэйсбүүкийн толгой компани болох Meта "Хуурамч сэтгэгдэл бичих тал дээр хүсэлт тавьсан болон дэмжсэн группууд нь компанийн дүрмийг зөрчиж байгаа тул эдгээр группуудыг устгах болно. Мөн бид энэ асуудлаар Амазон компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд спам болон хуурамч сэтгэгдэл бичих явдалтай тэмцэхийн тулд бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35