Олег Николенко: Украины өмнөд хэсгийн аюулгүй байдал баталгаатай болсон үед л үр тарианы коридор гаргах хэлэлцээрийг дэмжинэ
2022, 7 сарын 22. 11:560

Пүрэв гарагт Украин улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенкогийн мэдэгдсэнээр, тэд Украин улсын өмнөд хэсгийн аюулгүй байдал баталгаатай болсон үед л үр тарианы коридор гаргах хэлэлцээрийг дэмжих болно гэжээ.

Энэ тухай тэрээр өөрийн Фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн бөгөөд түүний бичсэнээр, “Украин улсын өмнөд хэсгийн аюулгүй байдал, Хар тэнгис дэх манай зэвсэгт хүчний хөдөлшгүй байр суурь, манай хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд аюулгүй гаргаж экспортлох асуудлуудын хүрээнд баталгаатай шийдвэр гарсан нөхцөлд л манай улсын төлөөлөгчид хэлэлцээрийг дэмжих болно” гэсэн байна.

Түүнчлэн ноён Николенкогийн онцолсноор хэрэв тийм шийдвэр гарвал өнөөдөр буюу баасан гарагт Турк улсад хийх хэлэлцээрийн хүрээнд тэд үр тарианы коридор гаргах гэрээг үзэглэх боломжтой гэжээ.

Үйл явдлын хүрээнд Туркийн ерөнхийлөгчийн албанаас пүрэв гарагт мэдэгдсэнээр өнөөдөр буюу долоодугаар сарын 22-нй өдөр талууд Долмабахче ордонд хэлэлцээрийг үргэлжлүүлж, амжилттай явагдвал гэрээг үзэглэх ч боломжтойг тодотгосон юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35