ХБНГУ-ын засгийн газар эрчим хүчний хямралын улмаас “Норд Стрим 2” шугамыг ашиглалтад оруулахгүй
2022, 8 сарын 9. 10:530

Даваа гарагт ХБНГУ-ын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебештрайтын мэдэгдсэнээр тус улсад эрчим хүчний хямрал нүүрлэж, байгалийн хийн хомсдол үүсэж байгаа ч засгийн газрынх нь зүгээс “Норд Стрим 2” шугамыг ашиглалтад оруулахгүй гэжээ.

Түүний хэлснээр, “Германы засгийн газар хийн шугамыг ашиглалтад оруулах боломжит хувилбаруудын жагсалтаасаа хассан. ОХУ ХБНГУ-д нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ танаснаар бид бүгдэд сорилт болж байгаа бөгөөд үүнээс үүдэн ирэх хэд сар хүндхэн байх нь тодорхой.

Засгийн газрын зүгээс илүү хүндхэн нөхцөл байдал үүсэхээс сэргийлж тодорхой хэдэн арга хэмжээг авсан. Бидний хувьд Украин улсыг тууштайгаар дэмжиж байгаа. Тиймээс ч Европын Холбоо болон бусад олон улсын байгууллагаас баталсан хоригийг дэмжих болно.

Үйл явдлын хүрээнд “Норд Стрим 2” шугамыг ашиглалтад оруулах зөвшөөрлийг ойрын хугацаанд олгохгүй гэдэг нь ч тодорхой хэрэг. Улмаар бид байгалийн хийн хямралаас гарах арга замыг эрэлхийлэхдээ тус шугамыг ашиглалтад оруулах боломжит хувилбарыг авч үзэх ч үгүй” гэсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
8
0
1
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41