Володимир Зеленський барууны орнуудыг оросуудад хилээ хаахыг уриалжээ
2022, 8 сарын 9. 16:420

Даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийгийн Америкийн Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлага нийтлэгджээ. Ярилцлагад тэрээр ОХУ-ын бусад орныг өөртөө нэгтгэх гэсэн оролдлогыг таслан зогсоох цорын ганц арга бол барууны орнууд оросуудад хилээ хаах явдал гэж өгүүлсэн байна.

Түүнийг хэлснээр, “Хамгийн чухал хориг бол хилийн хориг. Тэд өөрсдийн философийг өөрчилтөл өөрсдийн ертөнцдөө амьдрах ёстой. Одоогийн байдлаар барууны орнуудын ОХУ-ын эсрэг тавьсан хоригууд нь оросуудад хилээ хаах болоод Оросын эрчим хүчнээс дор хаяж нэг жилийн хугацаанд худалдаж авахгүй байх гэсэн боломжит хувилбаруудтай харьцуулахад сул үйлчилж байгаа” гэсэн юм.

ОХУ-ын агаарын тээврийн компаниудын хувьд барууны орнуудын тавьсан хоригоос үүдэн Европ, Хойд Америкийн агаарын бүсээр зорчихгүй байгаа ч ерөнхийлөгч Зеленськийгийн хэлсэн шиг баталсан хориг үгүй юм. Тиймээс оросуудын хувьд хүссэн улсдаа виз мэдүүлж, нислэгийн асуудлаа шийдсэн үед хүссэн улсдаа аялж болох билээ.

Вашингтон Пост сонины нийтлэлчийн зүгээс Оросын иргэншилтэй хүн бүрийг хоригт оруулах нь шударга бус гэдгийг онцолсон ч ноён Зеленськийгийн хувьд Путиныг эсэргүүцэгч байх үгүй хамаагүй бүх орос хүнийг нутагт нь буцааж, тэнд нь үлдээх ёстой гэж итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Володимир Зеленський “Ард иргэд нь энэ засгийн газрыг сонгосон. Тэд үүнийг эсэргүүцэх ч үгүй, тэднийг сөрөх ч үгүй, тэднийг буруушаах ч үгүй байна. Тиймээс тэд бүгд нутаг буцаж, тэндээ амьдрах хэрэгтэй. Энэ бол Путинд нөлөөлөх цорын ганц зам” гэжээ.


Эх сурвалж: Украинская Правда

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
2
0
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35