Владимир Путин ирэх оны гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийджээ
2023, 11 сарын 7. 3:041

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн тухай гадаадын томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд олон эх сурвалжаас иш татан мэдээлэв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 24-ний өдөр болох юм.

Гадаадын томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд энэ талаар сайн мэдэх зургаан эх сурвалжаас мэдээлэл авсны үндсэн дээр ийнхүү мэдээлсэн бөгөөд бүх эх сурвалж нэрээ нууцлахыг хүссэн болохыг тайлбарласан байна.

Эх сурвалжууд ерөнхийлөгч Путин энэхүү шийдвэрийг гаргасан талаар мэдээлээд зогсохгүй түүний туслахууд сонгуулийн сурталчилгаа болон бэлтгэл ажлаа аль хэдийн базааж эхэлсэн талаар онцолсныг хэвлэл мэдээллийн агентлагууд цохон тэмдэглэв.

Нэмж дурдахад, ерөнхийлөгч Путины рейтинг одоогийн байдлаар 80 орчим хувьтай байгаа тул ирэх жилийн сонгуульд улиран сонгогдох нь гарцаагүй хэмээн гадаадын томоохон мэдээллийн хэрэгслүүд мөн таамаглажээ.

Хэрэв энэ удаагийн сонгуулиар тэрээр улиран сонгогдсон тохиолдолд 2030 он хүртэл дахин зургаан жил засгийн эрхийг барих юм. 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр маш гэнэтийн байдлаар огцорсон ерөнхийлөгч асан Борис Ельциний халааг авснаас хойш өнөөдрийг хүртэлх 24 жилийн хугацаанд 2008-2012 оны хооронд л өөрийн ойрын хүн болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевт ерөнхийлөгчийн суудлаа шилжүүлж байсан аж. Харин үүнээс бусад хугацаанд тэрээр төрийн эрхийг тасралтгүй барьж байгаа билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.57.92.132
   /
2023, 11 сарын 7. 4:10

Амьд явах хугацаа энэ фашист өвгөнд бага үлдсэн, Энэ өвгөнийг засагласан 24 жилд Орос хүн ам 20 хувиар хорогдсон байгаа.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35