АНУ-ын газрын тосны нөөц 7 хоногийн дотор 5.5 сая баррелиар нэмэгдэж, инфляц 8.5 хувьд хүрч буурчээ
2022, 8 сарын 11. 11:490

АНУ-ын эрчим хүчний яамнаас мэдэгдсэнээр тус улсын газрын тосны нөөц долоо хоногийн дотор 5.5 сая баррелиар нэмэгдэж, наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар АНУ-ын газрын тосны нөөц 432 сая баррельд хүрчээ.

Эрчим хүчний яамнаас хэлж байгаагаар энэ нь өнгөрөгч 5 жилийн мөн үетэй харьцуулахад даруй 5 хувиар бага үзүүлэлт гэнэ.

Гэсэн хэдий ч газрын тосны нөөц нэмэгдсэнээр АНУ-д шатахууны үнэ буурсан бөгөөд бензин шатахууны үнэ л гэхэд 7.7 хувиар буурчээ. Улмаар тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдэгдэж байгаагаар газрын тосны нөөц нэмэгдэж, үнэ буурснаар долоодугаар сард тус улсын инфляц 8.5 хувьд хүрч буурсан гэсэн юм.

АНУ-ын хувьд зургаадугаар сард инфляцын түвшин 9.1 хувьд хүрч, шатахуун түгээх станцуудад нэг галлон бензин 5 ам.доллароор худалдаалагдаж байжээ. Тийнхүү АНУ-ын долоодугаар сарын эдийн засгийн тайлан шинжээчдийн тооцож байснаас хавьгүй дээр үзүүлэлттэй гарсан байна.


Эх сурвалж: ТАСС, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
2
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35